Гол гатлах гэж байгаад гарам андуурч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Гол гатлах гэж байгаад гарам андуурч амиа алджээ

Гол гатлах гэж байгаад гарам андуурч амиа алджээ

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Шаварт гэх газар өнгөрсөн ням гаригт тус сумын харьяат, 46 настай иргэн Э суудлын автомашинаар Сэлэнгэ гол гатлах гэж яваад, гарам андуурч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын найман алба хаагч, нэг автомашинтай ажиллаж, цогцсыг Сэлэнгэ голын уснаас гаргаж, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Тус аймгийн хэмжээнд энэ онд найман хүн усны ослоор нас барсан аж. Мөн энэ өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Далан гэдэг газар тус сумын харьяат иргэн 49 настай Б  Хэрлэн голд осолдсон байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж