БНСУ –ын иргэнтэй гэр бүл болбол визний нөхцөлөө хөнгөлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

БНСУ –ын иргэнтэй гэр бүл болбол визний нөхцөлөө хөнгөлүүлнэ

БНСУ –ын иргэнтэй гэр бүл болбол визний нөхцөлөө хөнгөлүүлнэ

Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас Өмнөд Солонгосын иргэнтэй гэр бүл болж буй гадаадын иргэдэд олгох визний журмаа хөнгөлж байгаа тухайгаа өнөөдөр /2018.10.08/ мэдээллээ. Гадаадын иргэнтэй гэр бүл болж буй Өмнөд Солонгосын иргэн нь эхнэр эсвэл нөхрийнхөө төрөлх хэлийг сурсан байвал виз олгох магадлал өндөр байна. Тодруулбал, Солонгос тал нь гэр бүл болж буй хүнийхээ төрөлх хэлийг доод тал нь 3 сар судалсан, эсвэл тухайн хэлний түвшин тогтоох шалгалтыг амжилттай өгсөн бол гадаад эхнэр эсвэл нөхөрт нь БНСУ-ын визийг олгох юм байна. Өмнө нь солонгос хүнтэй гэр бүл болж байгаа гадаадын иргэн нь солонгос хэлийг 120 ба түүнээс дээш цаг судалсан, эсвэл солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн байх ёстой гэсэн журамтай байжээ. Дээрх шинэчилсэн журам нь зөвхөн хүүхэдтэй эсвэл эхнэр нь жирэмсэн хосуудад үйлчлэх юм байна. Ийнхүү гэр бүл болж буй хосуудад ижил тэгш хэлний мэдлэгийн шалгуур тавьж байгаа нь харилцан нэгнийхээ төрөлх хэлээр ойлголцож, амжилттай гэр бүл болон амьдрахад тустай гэж үзэж байгаагаа яамны мэдэгдэлд тайлбарлажээ.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: yonhapnews.co.kr

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж