“Дэвшилтэд технологи ба хөрөнгө оруулалт” сэдэвт олон улсын үзэсгэлэн, бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

“Дэвшилтэд технологи ба хөрөнгө оруулалт” сэдэвт олон улсын үзэсгэлэн, бага хурал болно

“Дэвшилтэд технологи ба хөрөнгө оруулалт” сэдэвт олон улсын үзэсгэлэн, бага хурал болно

“Экспо Монголиа-2018” олон улсын үзэсгэлэн, бага хурал өнөөдөр(10.09) “Мишээл экспо“ төвд нээлтээ хийж байна. Өнөө жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ нь “Дэвшилтэт технологи ба хөрөнгө ” сэдвийн хүрээнд болж байгаа аж. Үзэсгэлэн, бага хурлын талаар “Экспо Монголиа-21” компанийн захирал Инго Клёвер, “JIV Consult” компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа, “Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ребекка Шмүйкинг нар хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Ноён Инго Клёвер хэлэхдээ “Экспо Монголиа” үзэсгэлэн, бага хурал бол Монголын хамгийн эрэлттэй салбаруудад чиглэгдсэн арга хэмжээ байгаа. Жишээлбэл, уул уурхай, барилгын салбарынхан түлхүү оролцож байна. Мөн хүнс, эрүүл мэнд, эм бэлдмэлийн үйлдвэрлэлийнхэн ч оролцож байгаа.  Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь Монголын эдийн засагт үр нөлөөгөө өгч байгаад бид баяртай байдаг. Европын өндөр хөгжилтэй орнуудын үйлдвэрлэгчид, цаашлаад Зүүн европ, ОХУ, Азийн үйлдвэрлэгчид энэ экспогоор дамжуулан Монголтой танилцсан байгаа. Монгол Улсын эдийн засаг сүүлийн хоёр жил эерэг байна. Цаашид улам өндөр өсөлттэй болох гарааны үедээ байна. Тиймээс  гадаад улс орнуудын хувьд Монгол Улстай хамтран ажиллах сонирхол их байна” гэв.

“Экспо Монголиа-2018” үзэсгэлэн, бага хурлын Монгол дахь талыг хариуцдаг  “JIV Consult” компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа “Үзэсгэлэнд оролцож байгаа компаниуд Монголд өөрийнхөө хөрсийг  бий болгох, түншийн харилцаагаа өргөжүүлж, үйлдвэрлэгчээ олох сонирхолтой улсууд байгаа. Энд дандаа шинэлэг техник технологи, хөрөнгө оруулагчид ирдэг. Тийм ч учраас манай үзэсгэлэн бол худалдан авалт явагддаггүйгээрээ бусад үзэсгэлэнгээс онцлог юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчид ба хэрэглэгчдийг уулзуулах ач холбогдолтой арга хэмжээ гэсэн үг. Бид энэ үеэр бизнес эрхлэгчдийг VIP уулзалт товлох, гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгаа. Өнөө жил “Дэвшилтэд технологи бө хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд бага хурал, уулзалтууд зохион байгуулагдана” гэлээ.

Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, хатагтай Ребекка Шмүйкинг “Манай холбоо хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбон зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 85 байгууллага  манай гишүүнээр элссэн. Германы аж ААН-үүд Монголд хөрөнгө оруулах, хамтарсан бизнес хийх сонирхолтой байдаг. Монгол бол бизнесийн потенциал ихтэй орон. Одоогийн байдлаар Монгол Германы  компаниуд Сайншандын салхин паркийн төслийг хамтран хэрэгжүүлж байна” гэв.

"Мишээл экспо" төвд өнөөдрөөс нээлтээ хийж байгаа “Экспо Монголиа-2018” үзэсгэлэн, бага хурал нь энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх ажээ. Үзэсгэлэнд  Монгол, Герман, Чех, БНСУ, ОХУ зэрэг арваад орны 60 гаруй аж ахуйн нэгжүүд өөрийн дэвшилтэт технологийг сурталчлахаас гадна Монголын бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааг эхлүүлэх, Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэх юм байна.

“Expo Mongolia” үзэсгэлэнг зохион байгуулахад ХБНГУ-ын Хамтын Ажиллагаа эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон Европын салбар салбарын холбоодоос хамгийн томд тооцогддог Германы “Хүнд Машин Механизм Үйлдвэрлэгчдийн Холбоо” (VDMA) жил бүр дэмжин ажилладаг байна.

Сонирхуулахад, энэ удаагийн үзэсгэлэн, бага хуралд Чехийн Үйлдвэр худалдааны яамны үйлдвэр, бизнес, барилгын асуудал хариуцсан дэд сайд Эдуард Муржицкыйгээр ахлуулсан бизнесийн бүлэг хүрэлцэн ирж, үзэсгэлэнгийн үеэр тусгай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Монголын бизнесийнхэн тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гадаадын өндөр технологиудтай очиж танилцаад байж чаддаггүй. Тэгвэл үзэсгэлэнд оролцогч гадны компаниуд брэнд бүтээгдэхүүн, ноу-хау болж байгаа шинэ технологиудаа авчирч танилцуулах ажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж