Монголын сагсчид АНУ-ын багт хожигдов

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Залуучуудын олимп-2018 ( Аргентин, Буэнос-Айрес)

Монголын сагсчид АНУ-ын багт хожигдов

3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг “С” хэсэгт АНУ, Аргентин, ОХУ, Эстоний багуудтай багтсан

Монголын сагсчид АНУ-ын багт хожигдов

Залуучуудын зуны спортын III олимпийн наадам Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болж байна. Тус олимпиод Олон улсын олимпийн хорооны гишүүн 206 орны 4000 гаруй тамирчин спортын 32 төрөлд өрсөлдөж байгаагаас медалийн эзэд эхнээсээ тодорч эхэллээ.

Монгол Улсаас 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг оролцож байгаа бөгөөд “С” хэсэгт АНУ, Аргентин, ОХУ, Эстоний багуудтай багтсан.

Манай сагсчид эхний тоглолтоо Эстоний эсрэг хийж, 22:13-аар ялагдсан. Өчигдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо АНУ-ын багтай хийж, 21:19-өөр харамсалтайгаар ялагдлаа.  Манай залууст АНУ-ын хүчирхэг багийг хожих боломж байсан ч төгсгөлийг хангалттай хийж чадсангүй. АНУ-ын баг эхний тоглолтод ОХУ-ын багт 18:16-аар хожигджээ.

“С” хэсэгт АНУ, ОХУ, Эстоний багууд эхний хожлоо авсан бол Монголын баг хоёр хожигдолтой хэсгийн сүүлд бичигдлээ. Манай залуус энэ сарын 11-д ОХУ, Аргентиний багтай тоглоно.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд 18 хүртэлх насны шигшээ багийн дөрвөн тамирчин багтсан бөгөөд дасгалжуулагчаар С.Төгсжаргал ажиллаж байна. Багийн бүрэлдэхүүнд Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл нар багтсан.

3х3 сагсан бөмбөгийн залуучуудын шигшээ баг багийн спортын түүхэнд анх удаа олимпийн наадамд оролцсон түүхэн амжилтыг үзүүлээд байна.

“Буэнос-Айрес 2018” залуучуудын олимпийн наадамд оролцож байгаа Монгол Улсын багийн тамирчдаас жүдоч ГанбүргэдийнТэмүүжин мөнгөн медаль хүртээд байна. Тэрбээр өчигдөр эрэгтэй 55 кг-ын жинд барилдаж, залуучуудын олимпийн наадмын медалийн буухиаг эхлүүллээ.

“Буэнос-Айрес 2018” залуучуудын олимпийн наадмын спортын төрлүүд үргэлжилж байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж