2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 517,756 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мах импекс" ХХК (MMX+4.55%) болон "ЛэндМН ББСБ" ХХК (LEND+3.94%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХХК (UID-5.48%) болон "Мандал Даатгал" ХХК (MNDL-4.65%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 20511.17 нэгж болж 0.55 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,416,549,052,479.54 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ