Шанхайн Мастерс эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Шанхайн Мастерс эхэллээ

Шанхайн Мастерс эхэллээ

Эрэгтэй теннисчдийн АТР-н Мастерс-1000 зэрэглэлд багтах Шанхайн мастерс тэмцээн өнөөдөр эхэлж байна. Календарын нэг жилд зохиогддог АТР-н 9 мастерс тэмцээний энэ оны сүүлийнх болох Шанхайн мастерс нь бусад мастерс тэмцээнүүдийнхээ хамгийн сүүлд буюу 2009 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд Ази тивд болдог цорын ганц мастерс тэмцээн юм. Нийт 8 сая ам.долларын шагналын сантай Шанхайн мастерс тэмцээний ялагч 1.3 сая ам.доллар халааслаж 1000 оноог нэмж авна.

Энэ жилийн Шанхайн мастерс тэмцээнд АТР-н бүхий л шилдгүүд хуран цуглараад байна. Тухайлбал, тус тэмцээний 3 удаагийн аварга Н.Жокович, хошой аварга Р.Федерер мөн Хуан Мартин дель Потро, М.Чилич, К.Нишикори, А.Зверев, Д.Дим, К.Андерсон, М.Роанич нарын тэргүүтэй шилдэг теннисчид оролцож байна. Бүтэн долоо хоног үргэлжлэх тус тэмцээн Шанхай хотын “Qizhong Forest Sports City Arena ” ордонд явагдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж