Г.Батбаатарын эсрэг давж заалдахаар төлөвлөж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Г.Батбаатарын эсрэг давж заалдахаар төлөвлөж байгаа гэв

Төрийн албаны  зөвлөлөөс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн захирлын сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын сүүлээр  (2018.09.28) зарласан. Энэхүү сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар нээлттэй зарласан билээ. Сонгон шалгаруулалтын дүн аравдугаар сарын 24-ний өдөр гарах юм.

Гэтэл тус сургуулийн захирал асан Г.Батбаатар анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргаж, шүүх түүний талд асуудлыг шийдсэн. Иймд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гаргасан шийдвэрээ баталгаажуулахын тулд давж заалдах магадлал өндөр болоод байна. Тэгэхээр шүүхийн асуудал эцэслэгдэх хүртэл АШУҮИС-ийг Ж.Цолмон удирдах нь.

АШУҮИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон

Г.Батбаатар захирлын хувьд бол бид хоёр “эр хүмүүс” шиг ярьж гараа барилцсан. Г.Батбаатар захирлын тавьсан асуудлыг би шийдэж өгсөн. Үнэндээ надад тушаал гарснаас хойш 20 хоногийн дараа ажлаа өгөхдөө ажлаа огт хүлээлгэж өгөөгүй. Дансны дугаартай үлдэгдэл мөнгөн дүнг бичсэн нэг хуудас, “хөгжлийн хөтөлбөр” гээд нэг брошур л өгсөн. Өөр юм надад өгөөгүй, ажлын талаар юу ч яриагүй. Харин намайг яах гэж байна, би Био анагаахын сургуулийн захирал болмоор байна томилж өг гэсэн. Би тэгэлгүй яахав, харин тэр албан дээр байгаа хүнийг нь яах юм” гэж асуусан. Гэтэл тэр хамаагүй ээ, миний шавь зүгээр гэсэн.

Би хэлсэн амандаа хүрч Био анагаахын захирлаар тавих гэтэл өөрөө тохироогүй байсан. Дараа нь танай тэнхимийнхэн таныг профессороор ажиллуулахаар санал гаргасан ажиллах уу гэсэн “Үгүй, харин Эрдмийн сургуулийн захирал болъё” гэсэн. Би бас хэлсэн амандаа хүрээд тэр ажлыг гардаж хийж байсан хүнээ гомдоогоод Эрдмийн сургуулийнхаа захирал болгосон. Гэтэл хамт олныг айлгаж, бутаргаж, янз бүрийн мессеж бичиж дарамталж байсан. Банкны хуулгыг хуурамчаар гаргаж хууль зөрчсөн үйлдэл хийсэн байсан тул халсан. Харин Г.Батбаатар захирал надад хэлж байсан амандаа нэг ч хүрээгүй. Нүд нүд рүүгээ харж гараа барьчхаад хүрээгүй. Ийм л юм болсон.

Хамт олноо дарамталж гарын үсэг албадан зуруулж байсан. Ийм муухай, хүний эрхэнд халдсан, албан тушаалаа ашиглаж дарамталдаг жишиг тогтож байсныг би хална. Хамгийн сүүлд л гэхэд өөрөө профессороор ажиллахгүй гэчхээд бас багш нарыг минь дарамталж гарын үсэг зуруулаад л байсан. Тийм муухай, муйхар арга одоо хол явахгүй.

Эх сурвалж Зууны мэдээ

АШУҮИС-ийн Захирал асан Г.Батбаатар

Ц.Цогзолмаа сайд хууль зөрчөөд, үндэслэлгүй тушаалаар намайг халсан. Тиймээс би Ц.Цогзолмаа сайдын гаргасан тушаалыг үндэслэлгүй байна гэж шүүхэд нэхэмжлэх гаргасан. Намайг халах тушаалын үндэслэл нь их буруу байгаа юм. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 41.4-т зааснаар захиргааны ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэж үзсэн. Гэтэл би ийм төрлийн зөрчил нэг ч удаа гаргаж байгаагүй. Үүнээс гадна “аудитын дүгнэлтийг үндэслэн” халах тушаал гаргасан гэж байгаа юм. Гэтэл  манайх аудитаар зөрчилгүй гарсан. Ийм хоёр зүйл дээр би нэхэмжлэх гаргасан. Шүүх үүнийг шалгаж үзээд, намайг буцааж томил гэдэг шийдвэр гаргасан. Одоо тэр хэд “давж заалдаад, цаг хожно” гэж төлөвлөж байгаа сураг байсан. Давж заалдлаа гээд яахав дээ, шүүх үнэн мөнийг гаргаад ирэх байх гэж бодож байна.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж