Ам.долларын өсөлтөд Ардын нам "буруугүй"

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Ам.долларын өсөлтөд Ардын нам "буруугүй"

Ам.долларын өсөлтөд Ардын нам "буруугүй"

УИХ дахь олонхийн бүлгийн хуралдаанаар өнөөдөр ам.долларын ханш болооод шатахууны үнийн асуудлыг хэлэлцжээ. МАН засгийн эрхийг авснаас хойш бензин шатахуун, мах сүү, ам.долларын ханш бүгд өсөх болсон. Эдийн засгийн хямралаа тогтворжуулж, иргэдээ ядуурлаас аварна гэж гарч ирсэн МАН-ынхан ам.долларын ханш болоод шатахууны үнийн өсөлтийг санаа алдан харахаас өөр яаж ч чадахгүй байгаа билээ. Тус бүлгийн дарга Д.Хаянхярваа "Дэлхийн 147 орны 80 орчим хувийнх нь ханш долларын эсрэг суларч байгааг Монголбанкнаас мэдээлсэн. Гэхдээ Монголбанкнаас цаашдаа ханш өсөхгүй, тогтвортой байх үндсэн нөхцөл байна гэж мэдээллээ. Арилжааны банкин дээр байгаа их хэмжээний хадгаламжтай хүмүүс ханшийн хэлбэлзлээр тоглох хандлага байж магадгүй гэдэг саналыг гишүүд хэлсэн. Үүнийг ямар бодлогоор зохицуулах боломжтой эсэхэд анхаарлаа хандуулахыг шаардсан. Учир нь арилжааны банкуудад байгаа нийт хадгаламжийн 80 орчим хувь нь хэдхэн хүн дээр төвлөрдөг учраас төгрөгийн хадгаламжаа доллар руу шилжүүлэх хандлагад анхаарахыг Монголбанк, Засгийн газарт өгсөн" гэжээ. Өөрөөр хэлбэл, ам.долларын өсөлтөд Ардын нам биш ард түмэн буруутай болох нь ээ. Буруу бүхэн бусдын буруу гэж.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж