Нийслэлийн авто замын түгжрэл цаг хумсалсан, бухимдал үүсгэсэн асуудал болоод удаж буй. Дэлхийн томоохон хотуудтай дүйцэх зовлонтой болсон нийслэлчүүд түгжрэлээсээ хэрхэн гарах вэ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас /НИТХ/ нийтийн тээврийн үйлчилгээ стандарт, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөнийг өнөөдөр /2018.10.08/ Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хууль тогтоох байгууллагуудын төлөөлөл, нийслэл дүүргийн удирдлага болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Өнөөдрийн Улаанбаатар хотын хүн амыг 1986 онтой харьцуулахад 70 хувиар өсөж өдгөө 1.4 сая гаруй хүнтэй болжээ. Үүн дээр нэмээд түр оршин сууж байгаа хүмүүс, хөдөө орон нутгаас бүртгэлгүй шилжиж ирсэн иргэд, гадаадын зочид, төлөөлөгч, жуулчдын тоог нэмбэл 2 сая орчим хүн хотын хөдөлгөөнд их бага хэмжээгээр оролцож байна.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд улс болон нийслэлийн жил бүрийн төсөвт багагүй хөрөнгө суулгаж, авто зам, уулзварыг засаж, өргөтгөн шинэчилж, автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулах, нийтийн тээвэрт тусгайлан нэг эгнээг чөлөөлж зорчуулах зэрэг шат дараатай ажил хийж байгаа ч өнөөдөр иргэд, та бидний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна. Нарийвчилсан тооцоо судалгаа, тоон болон шинжлэх ухаанч аргачлалд суурилсан, амьдралын хэмнэл, цаг үеийн өөрчлөлттэй уялдсан зөв зохицуулалт хийгдээгүйн улмаас өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болохоор байна.Дараагийн нэг шалтгаан нь газартай холбоотой мэдээллийн сан нэгдмэл биш, газрыг төлөвлөлтгүй олгосон явдал нь өнөөдрийн замын ачаалал, хүндрэл үүсгэх нөхцөлд хүргэжээ. Бид хотод авто зогсоол байгуулах, зам гүүр барих, байгуулах гэхэд газар олдохгүй нөхцөлд орчхоод байгаа нь нууц биш. Үүнээс үүдэлтэй замын байгууламжийн хүрэлцээ тээврийн хэрэгслийн өсөлтийг гүйцэхгүй байгаа юм” гэв.
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ БОЛ АРГА ЯДСАН ТҮР ЗУУРЫН Л АРГА
НИТХ-ын даргын зөвлөх С.Энхтөрөөс авто замын хөдөлгөөний өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлуудын талаар тодрууллаа.
-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд яг юун дээр анхаарвал илүү үр дүнтэй гэж харж байна вэ?
-Түгжрэл буюу хэт их ачааллыг бууруулахын тулд үе шатай ажлыг хийх хэрэгтэй. Өнгөрсөн тавдугаар сард ИТХ-ын тэргүүлэгчид 70 дугаар тогтоол баталж, ажлын хэсэг байгуулан,хөдөлгөөний шинэ зохион байгуулалт хийж авто зогсоолын тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. 70 дугаар тогтоол дээр илүүтэй менежментийн зохицуулалтыг тусгаж өгсөн. Менежмент нь асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан зүйл биш зөвхөн зохион байгуулалтын ажлыг яаж хийх вэ гэсэн л асуудал. Асар их хөрөнгөөр зам өргөтгөөд гүүр бариад болсонгүй. Бүтээн байгуулалт хийгээд замаа өргөтгөөд л байдаг. Хөдөлгөөнд оролцож байгаа 537 мянган авто машин бол их тоо биш. 9-12 сая машинтай, манай улс шиг хөгжилтэй хотууд байж байна. Гол нь бидэнд зохион байгуулалт алга. Мэдээж тооцоолол дээр суурилсан гүүрэн гарц байх ёстой хэдий ч хотын өнөөгийн нөхцөл байдалд нэн тэргүүний асуудал бол биш.
– Тэгэхээр авто зам дээр дэг журам байхгүй байна гэсэн үг үү?
-Дэг журам биш зохион байгуулалтын л асуудал. Хөдөлгөөнд оролцогчдын 69 хувь нь хувийн машин унаж байна. Гэтэл бусад оронд 30 буюу түүнээс доош хувь нь хувийн машинаа унаж, үлдсэн хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Монгол Улсын хувьд энэ хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг л чухал байна.
-Цас орсноос болоод өнөөдөр авто замын хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл үүсээд байна. Ийм үед зохицуулалтыг хэрхэн хийх ёстой юм бэ?
-Жолоочийн ур чадварын асуудал маш чухал. Бид чадваргүй жолооч бэлдээд байна. Үүн дээр тавих хяналт сул. Жолооч нарын чадвар нэгдүгээрт байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хяналт шалгалт. Тухайлбал, хэрэгжиж байгаа хуульд тавих хяналт сул байна. Жолооч нар өвлийн дугуйгаа хийсэн эсэх, авто машины бүрэн бүтэн байдал техникийн асуудал зэргийг сайтар шалгах хэрэгтэй. Мэдээж хөдөлгөөний эрчим замын нөхцөлөөсөө шалтгаалаад цаг агаартай үргэлж уялдаж байдаг. Хальтиргаа үүссэн үед жолооч автомашины хурдаа 5-10 км цагаар бууруулдаг. Зун зүгээр байснаа өвөл түгжрэл үүсдэг. Тэр нь жолооч нар болгоомжлоод хурдаа хасч байгаа гэсэн үг л дээ. Хавар намрын улирлын саармаг үе байдаг.
-Түгжрэл ихэссэнтэйгээр холбоотойгоор иргэдийн зүгээс автомашиныг тэгш, сондгойгоор хуваарилж, хөдөлгөөнд оролцуулах санал их ирүүж байгаа. Энийг дахиж бодож үзнэ гэж хотын дарга хэлж байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Манай судлаачдын багаас үүнийг дэмжихгүй. Учир нь дугаарын хязгаарлалт бол арга ядсан түр зуурын л арга. Үүнээс өөр гарц шийдлүүд байгаад байгаа.
-Тухайлбал,өөр ямар арга байна вэ ?
-Ялангуяа зуны цагт өглөө, өдөр гэлтгүй зуслангийн замууд их түгжрээтэй байдаг. Сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замд жолооч нар хоёр эгнээгээр яваад нөгөө эгнээ нь сул байгаад байдаг даа. Тэгвэл хоёр эгнээг гурав болгоод нөгөө талыг нь нэг эгнээ болгохоор болчхож байгаа юм. Энгийн л арга. Үүнийг яаж хийх вэ гэхээр эгнээний гурвалжин улаан тэмдэг тавиад явчихна.
-Тэгвэл үүнийг ямар хууль хяналтын байгууллага хэрэгжүүлэх ёстой вэ?
–Нийслэлийн зам тээврийн хөгжлийн газар.
ТҮЛШ 2300 ТӨГРӨГ ДАВЧИХСАН ЭНЭ ҮЕД ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ
Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатараас нийтийн тээврийн соёлын талаар лавласан юм.
–Нийтийн тээврийг бохир, тав тухгүй өвлийн үед хүйтэн халаалт нь ажилладаггүй гэж ярьдаг. Энэ асуудлыг жил бүрийн өвөл ярьсаар ирсэн. Эл асуудлыг шийдэх тал дээр ямар ажлууд хийсэн бэ?
-Өнөөдөр Улаанбаатар хотод явж байгаа нийт автобусны 83 хувь нь наймаас дээш жилийн насжилттай. 2009 онд улсын төсвөөр 400 автобусны парк шинэчлэлт хийснээс хойш шинэчлэл хийгээгүй. Хувийн аж ахуй нэгжүүд өөрсдийн санхүүжилтээр паркийн нөхөн хангалтыг хийсээр ирсэн. Нөгөө талаасаа автобус баазууд орой цэвэрлэгээгээ хийгээд, өглөө бүр цэвэрхэн автобустай үйлчилгээнд гардаг. Цас, бороотой үед автобус бохир ихтэй байдаг гэж иргэд ярьдаг л даа. Хуурайшилттай учраас тоос ихтэй байдаг. Цаашдаа эцсийн зогсоолууд дээр үйлчилгээний угаалтын цэг барих төлөвлөгөөтэй байгаа. Дараа жилээс өдөр нь автобусаа угаах цэг барих байх. Автобус хүйтэн байна гэдэг нь автобус ямар технологиор үйлдвэрлэгдсэн бэ гэдгээс шалтгаалдаг. Өнөөдөр явж байгаа ихэнх автобуснууд БНСУ-д зориулж үйлдвэрлэгдсэн. БНСУ-д хэдэн градус хүрж хүйтэрдгийг мэдэхгүй. Монгол Улсад бол -25 -30 хэмт хүртэл хүйтэрдэг. Харин тэдгээр автобусанд зориулсан технологийн шийдэл нь байхгүй.
-Жилд дунджаар хэдэн төгрөг төсөвлөгддөг вэ?
-Парк шинэчлэлтийн хувьд төсөвлөгддөггүй. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн ачааллыг хувийн хэвшлийнхэн үүрч байна. Нийтийн тээвэр хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь төрийн хатуу тарифын асуудал. 1996 онд 100 төгрөг, 2002 онд 200 төгрөг, 2008 онд 300 төгрөг гэхчлэн. Тэгэхэд өнөөдөр түлш 2300 төгрөг давчихсан энэ үед үнийг чөлөөлөх, эсвэл үнэгүй болгох л зоригтой шийдвэр.
-Нийтийн тээврийн үнийг шатахууны үнийн өсөлттэй холбон чөлөөлөх ёстой гэж байна. Тэгэхээр үнийг чөлөөлсөн тохиолдолд хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бэ?
-Ер нь нийтийн тээврийн үнийг чөлөөлөх юм бол манай байгууллагын тооцоолсноор нэг хүн 1000-1200 төгрөгөөр зорчихоор байгаа юм. Энэ бол төр засгийн бодлогын шийдвэр. Мэдээж үнэ өсгөхгүй иргэддээ дарамт болохгүй гэдэг үүднээс нийслэлийн төсвөөс жилдээ 50.9 тэрбум төгрөгийг 2018 онд төсөвлөсөн. Өнөөдрийн байдлаар компаниуд алдагдалтай ажиллаж байна.
-Өөрөөр шийдэх аргууд байхгүй гэж үү. Дотооддоо эко автобус үйлдвэрлэж байхад гадны улсаас өндөр үнээр автобус оруулж ирэх шаардлагагүй юм шиг?
-2015 онд нийслэлийн төсвөөр дотоодоос 20 эко автобусыг тус бүрийг 179 сая төгрөгөөр худалдаж авсан. Өнөөдрийн байдлаар найман эко автобус эвдэрсэн зогсож байна. Эвдрэлийн шалтгаан нь түлшний асуудалтай эсвэл хөдөлгүүр нь их эвдэрсэн байгаа юм.
-Маршрутын асуудал бас яригдаж байна шүү дээ. Урт маршруттай учраас хүйтний улиралд 40 минут автобус хүлээхэд бол энүүхэнд. Ирсэн ч автобусандаа багталцахгүй байх үе бий?.
-Автобусууд хотын төвд орж ирлээ гэхэд эргэх талбай алга. Хотын зүүн захаас баруун захад эсвэл урд юм уу хойд захад гарч байж автобус эргэх боломжтой болчхоод байна. Нийтийн тээврийн маршрутыг харах юм бол цацраг хэлбэртэй. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн 1000 гэхчлэн уулын амнаас хүмүүсээ авч хотын төвд буулгаж байна.
E-POLICE АППЛИКЕЙШНИЙГ 6000 ГАРУЙ ХҮН ТАТАЖ АВСАН
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяраас түгжрэлийг бууруулах гол арга юу болох талаар тодрууллаа.
-Замын түгжрэл олон жилийн турш яригдсаар ирсэн. Ер нь түгжрэлийг бууруулах гол гарц нь юу юм бэ?
– Түгжрэлийг бууруулахын тулд олон талын хүчин зүйлүүдийг харгалзах ёстой. Нэгдүгээрт, тээврийн хэрэгслүүдийн тоо их байна. 2-3 сая төгрөгтэй байхад урьдчилгааг нь төлөөд тээврийн хэрэгсэлтэй болчхож байгаа юм. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд тээврийн хэрэгсэл худалдаж авна гэдэг ард нь дагалдаж, маш их хариуцлагын тухай яригддаг. Авто замуудад гэрлэн дохионы зохицуулалт хийж, мөн замын цагдаа тасралтгүй л ажиллаж байгаа ч тээврийн хэрэгслийн тоо байх ёстой тооноосоо хэтэрхий их давсан учраас зохицуулалт хийхэд хүндрэлтэй байдлууд үүсэж байгаа. Ийм учраас цаашид хууль эрхзүйн хувьд ч, бусад хөшүүргийн улмаас тээврийн хэрэгслийн тоог бууруулах зөв зарчмаар зөв голдрилд оруулахаас өөр аргагүй.
–Танай байгууллагаас иргэдийн мэдээллээр торгох E-Police аппликейшнийг ашиглалтад оруулсан. Үүний дагуу хичнээн иргэнээс гомдол ирсэн бэ?
-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн томоохон эх үүсвэрүүдийн нэг нь дүрэм зөрчилт. Нэгдүгээр эгнээнд зогсдог, буцаж эргэдэг, улаан гэрлээр явдаг гэхчлэн энэ бүх дүрэм зөрчиж байгаа үйлдлүүд нь түгжрэлийн шалтгаан болоод байгаа. Мэдээж нийслэлийн бүх зам уулзвар дээр камер болон замын цагдаа нар хяналт тавьж чадахгүй шүү дээ. Одоогийн байдлаар E-Police Аппликейшнийг 6000 гаруй хүн татаж авсан. 4800 орчим зөрчлийг ирүүлсэн байна. Мэдээж ирүүлсэн зөрчил бүр дээр торгууль ногдуулна гэсэн үг биш. Энийг замын цагдаагийн алба, замын хөдөлгөөний удирдлагын төв дахин нягталж шалгасны үндсэн дээр тухайн зөрчил нь гарцаагүй баталгаажсан тохиолдолд ногдох холбогдох торгуулийг гэрийн хаягаар нь хүргүүлж байгаа. Ер нь замын хөдөлгөөний түгжрэл нягтралыг бууруулахын төлөө ганцхан төр захиргааны байгууллага, ганцхан замын цагдаа, гэхээсээ илүү хувь хүн болгон ганцхан миний эрх ашиг гэхээсээ илүү бидний гэж харахаас өөр аргагүй.
Э.БУРАМ
Зочин 2018-10-08 103.10.20.34
UVUL BOLLOO ODO DUGAAR HYAZGAARLAHGUI UUR YAH UU DOTOGSH NI HUMIAD ZOHITSUULNA
Зочин 2018-10-08 124.158.126.145
Niitiin teeveriinhee asuudliig shiidej bj l daraa ni mashin tergee hasah tuhai yari da! Humuus mashin unahaan boliod niitiin teevereer yavii gehed hangalttai, togtson tsagtaa yavdag, hunii daats hetruulehgui, chanartai niitiin teevereer uilchildeg bolson tsagt l har ayandaa humuusiin mashinii heregtsee buurna. Darga nariin hed ni niitiin teevereer chiheldej yavdag yum? Neg ni tegej yavdaggui shu de. Uursunduu tohirson huuli, juram gargadgaan boli.
насаа 2018-10-08 103.229.120.97
Машин бол зүгээр л хэрэглээ. тиймээс хувийн машиныг багасгана хорино гэдэг бол явуургүй арга. Харин хувийн автобус бааз хувийн таксиг нэмэгдүүлэх хэрэгтэй. үйлчилгээний хөлсийг төрөөс тогтоож болно. зүгээр такси хийгээд явж байгаа маш олон хүн байдаг. татвараас далд бас нэг сүүдрийн эдийн засаг. машин тэргийг нь техникийн үзлэгт оруулаад олон жил жолооч хийсэн хүмүүстэй гэрээ хийж ажиллуулж болно. хөлс автобуснаас нэг их ихгүй байх хэрэгтэй тйим боломж бий.
Зочин 2018-10-08 66.181.187.194
Сард ядаж 1 сая төгрөгний цалин өгч чадахгүй байж сав л хийвэл энэ нохойнууд /замын цагдаа нэртэй дээрэмчид/ чинь багадаа 20 мянга, тэгээд 50 мянгаар торгож байх юм. Яасан лайтай юм бэ. Босно шүү бид. Түлхэж унагана шүү та нарыг
Зочин 2018-10-08 124.158.109.201
бензинээс үнэтэй дизель түлш манай улсад л байдаг үүнийг засах хэрэгтэй засаг дизель түлшийн татвараас мөнгө олж арл түмэн ээ шулдаг
Зочин 2018-10-08 124.158.109.201
автобусныг 20-30 минут хүлээх нь энүүхэнд автобус нь салаж унах нь дөхсөн угаар утаа дүүрсэн дуу нь тачигансан солонгосын хуучин манайд ирээд засвар үйлчилээ муу хийдэг учир бүүр муу ийм л төрөхтэй бид арга үгүйн эрхэнд хөл дүүжилэж байна шүү дээ
ИРГЭН 2018-10-08 202.131.238.98
НИЙТИЙН ТЭЭВРЭЭ ОЛИГТОЙ БОЛГОЧООД ОЛОН ЮМ ЯРЬ. УТАА НЬ СААГЬСАН СУУХААС ДУРГҮЙ ХҮРМЭЭР ӨМХИЙ САМХА ХАНХАЛСАН ХЭДЭН ТЭВШ Л БАЙГАА БИЗ ДЭЭ. ХӨГШИН МАШИН БАЙНА ГЭЖ ХУЦААД БАЙХ ЮМ. ОДОО ТЭРИЙГЭЭ ОН ЗААГААД ИМПОРТОО ЗОГСООГООЧ. АРД ТҮМЭН ЧИНЬ ЯДАРСАН БОЛООД Л ХӨГШИН МАШИН УНАЖ БАЙНА МАЛНУУДАА. ТЭГЭЭД Л ЮМ БОЛБОЛ ДЭЛХИЙН ЖИШИГ ЯПОН АМЕРИК ГЭЭД Л ХУЦНА. ТЭР ДАЙНЫ ХӨГЖИЛ ЦАЛИНТАЙ БОЛЧООД х**.
Зочин 2018-10-08 202.21.106.126
Baina buruu hurdtei mashiniig importlohiig horigloh. Joloonii unemleh olgoh surgaltiig 1 jiliin hugatsaatai bolgoj surgaltiin hutulburiig saijruulj bayajuulah. Yavuuliin engiin mashinaar tsagdaa erguul hiih. Hev juram zamiin tsagdaag negtgej hun huchniig buren ashiglah.
Зочин 2018-10-08 202.131.225.197
машины буруу хүрд замын түгжрэлд яаж нөлөөлөөд байгааг нэг сайхан халаач хамаа
Zochin 2018-10-08 66.181.189.15
Ymarch bsan ehleed tuulaa , selbe goloo dagsan nemeh zam barih heregtei 2.rt guuren zamuud hotiin tuvuur nemeh heregtei 3,rt surguuluudiig bustai bolgoh heregtei enen tsaaguuraa ediin asar ih hemnelt bolno hun bolgon mashinaa bariad huuhdee zuuhuu bolino tsetserleg hurtel adilhan ik hurelsukh
Зочин 2018-10-08 14.40.88.169
асуудал байгааг бүгд мэдэж байгаа.та нарт эрх мэдэл нь байна.шийдэж чадахгүй бол холдож өг чаддаг ХҮН олох хэрэгтэй байна.ярих шүүмжлэх чинь дутаагүй Хурдан Шийдээд Аль
Зочин 2018-10-08 64.119.17.172
Дугаараар хязгаарлахаа хурдан зогсоо. Энэ балай журмаас болж хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр нэг гайгүй машинаа 2 тааруухан болгосон. Одоо сургуульд зөөлгөдөг байсан хүүхдүүд том болоод 3, 4дэх тааруухан машинаа авахаас аргагүй болох гээд байна. 3, 4 дэхээ 2 тааруухнаа зарж 4 муу машин болгоод бүр лизингээр авах гээд байна. Энийгээ зогсоогоочээ.
Зочин 2018-10-08 202.179.4.242
Нэг ч дарга олигтой гарц хэлээгүй л бна.1-ртГол уулзварууд болох зүүн,баруун 4 зам ,нарантуул,саппороо,Батлан хамгаалахын уулзвар зэргийг яаралтай 2 түвшний болгох гэхдээ нэг их нүсэр биш,2-рт одоогийн энэ цагийн бүсчлэл хийсэн бүсийн дотор буруу жолоотой машинуудыг шууд хориглох3-рт шадвилангийн гүүрнээс урагш туулын гол хүртэл нэвт сэлбэ гол дээгүүр 4 эгнээ 2 урсгалтай мөн туулын годыг дагаад зүүнээсээ баруун тийш нэвт хурдны зам тавих гэсэн 3 арга байна даа
Зочин 2018-10-08 150.129.143.63
Хорооллын доторх хашаа хаалтуудыг авч зам чөлөөлбөл байдал дээрдэнэ Гадаадын машин ихтэй хотуудад 2-3 байшингийн цаанаа гудамж зам заавал байдаг Манайд болохоор хотын зүүн талаас баруун тийшээ явна гэхэд 2-3 зам л байх шив дээ Төмөр замын нүхэн гарц мөн их тус нэмэртэй дээ Нүхэн гарцыг олшруулмаар юм. Нэг их хөрөнгө орохгүй байх. Гудамж замыг урьдаар төлөвлөж чаддаг болоогүй байна. Шавааралдуулан эмх замбараагүй хашаа барьдаг байшин барьдагийг нэг өдөр болиулж л таарна Тэр цаг хэзээ ирэх юм бүү
Зочин 2018-10-08 150.129.143.63
Хотын татвар гэдгийг бий болгоод машинтай улсуудаас татвар авч бөглөрөл арилгах хөрөнгийн эх үүсвэр болгомоор юм. Гэр хорооллын улсуудаас хотын тавар аваад утаа багасгах арга хэмжээ санхүүжүүлэхгүй юу даа Хэсэг хугацааны дараа үр дүн нь гарна даа
манж 2018-10-08 202.9.43.184
Машины замд анхаарч явган замаа орхигдуулжээ. айж ичихгүй уужуу тайвуу зорчих явган зам хотын төвд байна уу?? Хүн нь машинтай нэг замд сүлжилдэн явдаг цорын 1 улс нь МУ. Японд актлгдсан, Оросын хортой хулхи бензинтэй 500 мян машин 1.3 сая хүнээ УБ-ын хонхорт алж байна. Бөглөрөх дүүрч. Хүн амынхаа тал нь энэ хонхорт амь насаа золиосож байгаагаа мэдэрдэг болов уу??? Иймд машины тоог эрс цөөлж, автобусыг 40 хувиар нэмэх хэрэгтэй.
Зочин 2018-10-08 103.26.194.131
халтуурчдыг яаралтай цэгцлэх хэрэгтэй байна. хөдөлгөөнд оролцогчдын 40% нь халтуур хийх санаатай сэлгүүцэгчид. гадуур ажил хийх хүн ч олдохоо байлаа. цаганд бариулж хүний эрхэнд хэдэн цаас олсноос 1 шөнө сайн яваад 100 мянга олж байна гэж яриж байна
Зочин 2018-10-08 202.179.31.111
Шөнө юм бол яваг л дээ. Нэг бол чи илүү цалин өг. Чадахгүй бол наад бизнесс нэртэй шулаа мөлжөөгөө болихгүй юу. Өөрөө шалаа угааж кофегоо найруул. Өөрөө өөрийгөө ашигла.
Иргэн 2018-10-08 203.169.49.94
Бүх машины тал хувь нь татвар төлдөггүй, хөдөөнөөс орж ирсэн хуучин машинтай халтурчид байна. Манайх шиг ийм дураараа бизнес хийдэг, хариуцлага хүлээдэггүй ийм олон зуун мянган машин байхгүй.
Сайн унш 2018-10-08 202.179.31.11
Сайн байна уу НИТХ-ын дарга С.Амарсанаа танаа
Түгжрэлийг бууруулахад иргэн миний санал:
1. Авто тээврийг үзлэгийг маш чанартай шудрага явуулж автотехникийн бүрэн бүтэн байдалд онцгой анхаарах зөвхөн аюулгүй байдлын бүх шаардлага хангасан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах./иргэдийн алтан амь настай холбоотой/
2. Жилд нэг удаа улсын хэмжээнд бүх жолооч нарыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хугацаа зааж хамруулах зөвхөн эрүүл саруул сэтгэцийн өөрчлөлтгүй хүмүүсийг жолоо барих эрх олгох
Зочин 2018-10-08 185.220.58.122
Хотын баруун болон зүүн тийш үргэлжилсэн хөндлөн гарцгүй тууш замууд машины урт цувааг үүсгэж уулварууд дээр түгжрэлийг үүсгэж байна. Хөндлөн замууд гаргавал заавал уулзваруудаар нэвтрэх гэж урт замыг туулах шаардлагагүйболно.
Зочин 2018-10-08 202.126.89.2
Эрхэм шийдэл гаргадаг дарга нараа салбар мэргэжил тус бүрийн эрхэм мэргэжилтэнүүдтэйгээ хамтарч алсыг харж эвтэй ярилцаж шийдэж бай л даа та зөв сэтгэлтэй бол бүтээж хийж чадна л да заримдаа ч чадахгүй бол зайлаасай гэж бодох юм.
Зочин 2018-10-08 185.220.58.122
Хамгийн их автомашины урсгалыг шингээдэг байсан замын цагдаагийн уулзварыг хаагаад хот даяар түгжрэл үүсгэсэн. Нарны замын хойд талд 13р хорооллын дундуур урсдаг замыг Шангрилагийн урдуур Сөүл рестораны хойгуур явуулж паралел зам нээвэл хотын зүүн болон баруун тийш урсах машины урсгал чөлөөлөгдөж бусад замын ачаалал багасна. Замын цагдаагийн шинэ гүүрийн ачааллыг ч хуваалцах болно. .
Зочин 2018-10-08 202.126.89.2
Барилга хоорондын зайг одоогийн болон ирээдүйд гэж тооцоо хийж барих хэрэгтэй ер нь харваас ойлгомжтой байхад шамбааралдуулаад барилга бариад байх юмаа шийдвэр гаргадаг эрх мэдэлтэй дарга нараа та нар инженер техник сэтгэлгээтэй болмоор байна яг өнөөдрийн байдлаар хот төлөвлөлтийн ажил ийм байдлаао хөгжихгүй ээ сайхан тэлж чөлөөтэй сэлхүүн байвал олон талаас нь бодсон ч ойлгомтой шүү дээ
Зочин 2018-10-08 202.179.31.94
Захуудыг болон Машины худалдааг хотоос бүрэн гаргах хэрэгтэй байна.
Зочин 2018-10-08 202.126.89.2
Нийслэлийн иргэн : Улаанбаатар хотыг тэлэх бодлого чухал ингэхийн тулд дэд бүтэцийг оновчтой тооцоотой тодорхой массаар нь шийдээч эрхэм дарга нараа алсийг харсан эх оронч бодлого хэрэгтэй байна.
Зочин 2018-10-08 202.126.89.2
Нийслэлийн иргэн : Улаанбаатар хотыг тэлэх бодлого чухал ингэхийн тулд дэд бүтэцийг оновчтой тооцоотой тодорхой массаар нь шийдээч эрхэм дарга нараа алсийг харсан эх оронч бодлого хэрэгтэй байна.
Зочин 2018-10-08 64.190.114.148
Zugeer l hurdan l yav. End tendehiin eldev jijeg gartsuud yalanguya tuv zam ruu ordog gardag tuslah gartsuudiig yaraltai haah heregtei. Tuslah zam ruugaa orj baij ordog gardag boloh heregtei. Tuv zamiin hurdiig 80km tuslah zamiin hurdiig 60 surguuli tsetserlegiin hajuud 20km geh met hurdaa togtooj ug. Shaltgaangui udaan yavj bgaa ulsiig torgood ug. Bidend hurd l dutagdaj bn.
Зочин 2018-10-08 103.26.194.131
бөглөрөөд байхад хурд яриад байдаг дүнхүү гаруу гүй юу. хотын дарга хийлгэчихвэл яасийн хө
Иргэн 2018-10-08 202.21.127.168
Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар: Та Солонгос руу казинодох гэж явахдаа гадаах хүйтэн мэддэгггүй байж болноо. Гэхдээ энэ албан тушаал авахдаа ийм зүйлийг мэд гэж бид чамайг тэжээсэн. Боль доо
Зочин 2018-10-08 202.179.31.94
УБ хотод зосоол л шиг зовлонтой юм алга машинууд зогсоол ирээд л яваад байдаг энэ нэг түгжээ. Дараагийн нэг түгжээ бол албан байгууллага бүр том том хашаагаар хүрээлэгдсэн баигаа нь зай талбайг улам багасгаж байгаа юм. Боломжийн өргөнтэй замуудад нэг дүгээр эгнээнд машин зогсож болдог болгох хэрэгтэй байна.Ер нь боломжтой бүх газрыг зогсоол болгох хэрэгтэй байна ер нь зосоол эрсэн машин түгжээ үүсгэх нэг нөхцөл болж байна.Бүх л газар болохгүй гэж хориглох тэмдэг тавьдаг Монгол сэтгэхүйгээсээ са
Зочин 2018-10-08 202.9.42.19
ХЭДЭН ШАТХУУН ТҮГЭЭГҮҮРИЙН ЭЗДИЙН ХИЙСЭН САНАЛ АСУУЛГА БАЙНА. ШАТХУУНЫ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛ НТР ЧӨЛӨӨЛӨӨД ҮНЭЭ ДУРААРАА НЭМЭХ НЬ Л ДЭ.
Зочин 2018-10-08 203.169.48.56
Хоёр талдаа битүү түгжирдэг зам Улаанбаатарт маш ховор. Гэтэл буцаж эргэх, зүүн эргэх хөдөлгөөнөө хаагаад улам их ачаалал үүсгэдэг. Энэ олон хаалтуудаа аваач ээ, "хүний мах"-нд дурласан тэнэг, мунаг малууд аа. Бид 2 км/ц дундаж хурдтай хөдөлгөөнийг 4 км/ц болгох арга хэмжээ авч өгөөч гэж санал тавихаар зүүн эргэлт, буцах эгэлтээ таг хаачихаад эсрэг талын 40 км/ц хурдтай хөдөлгөөнийг 60 км/ц болгож нэмэгдүүлсэн гэсэн мангар тайлбар хийгээд зогсоод байгаа энэ махан толгойг одоо яах вэ?
Зочин 2018-10-08 202.170.80.25
1. Нарантуул захыг хотоос гаргах.
2. Зуун айлын барилгын материалыг хотоос гаргахад. замын түгжрэл эрс буурна.
Зочин 2018-10-08 150.129.143.63
Нарантуул 100 айлд шавааралддаг боловч мань мэтийн цагийг хэмнэдэг л газар даа. Энэ саналын цаана хувь хүнийх нь өчүүхэн эрх ашиг нуугдаж байгаа. Бодвол БИГ зах дээр эхнэр нь Хархорин дээр өөрөө юмаа зардаг биз
Зочин 2018-10-08 202.21.106.130
Хоцрогдсон арга барилтай нөхдүүд зөвлөгч болчих юм. Үгүй дээ..Гадаадаас тооцоо тоо магадлал-математик боддог инженерүүд авчран шал өөр аргачлалаар шийднэ.
munkh 2018-10-08 202.179.25.133
tom ovoriin jeep mashinuudiig hotiin tovoor zorchihiig horigloh estoi,
лхагва 2018-10-08 66.181.177.149
халтуурчдад зовшоорол олго машин нь цэвэр vйлчилгээний соелтой замын дvрэм мэддэгт нь зовшоорол огоод зовшооролгvй халтуурчдыг торго замын цагдаа ходолгоон зохицуулж байхаар, хууль сахиулж дvрэм зорчигчдийг ямбийтал торго тосовт ч хэрэгтэй нийтийн эрх ашигт ч тустай
Зочин 2018-10-08 66.181.187.250
ЗӨВ ХҮРДТЭЙ МАШИНИЙГ ТАТВАРААС НЬ САЙН ХӨНГӨЛӨӨД БУРУУ ХҮРДТЭЙГ НЬ МАШ ӨНДӨР ТАТВАРТАЙ БОЛГОХ НЬ ЗӨВ .
зочин 2018-10-08 66.181.168.220
Зөв хүрдтэй бол түгжрэл үүсгэдэггүй юмуу хаашаа юм. Асуудалтай байнаа ххх.
лхагва 2018-10-08 66.181.177.149
халтуурчидаас татвар ав зовшоорол олгоод лиценз ог тийм шовшооролгvйг нь торго замын цагдаа ходолгоон зохицуулж зогсохын оронд хууль сахиулж зогсоолын дvрэм замын эгнээ байр гарц за тэгээд замын ходолгоон зорчсон зовшооролгvй халтуур хийсэн холооч нарыг л торгоод байх хэрэгтэй тосовт ч хэрэгтэй нийтийн дэг журамд ч хэрэгтэй
Зочин 2018-10-08 202.55.191.205
халтуур хийж байгааг яаж мэдэх вэ? нэг их халтуурчдаас татвар ав гэсэн баагий.
Zuvluguun nertei mungu urehee bolichih hregtei dee 2018-10-08 122.201.23.83
Zuvluguun hiigeed tugjrel bagasdag bol 7 honog bur hiisen ch yax ve. Hudaal mungu urj ymar ch shiidelgui yum yriad hen itgeh ve de
лхагва 2018-10-08 66.181.177.149
жолооны дамжаануудын сургалтыг сайжруулах тогсогчид нь олон удаа авар хийвэл лицензийг нь цуцал жолооч нар замын ходолгоонд л дvрмийн дагуу эгнээ зайгаа барьж оролцох ба зогсоол машинаа хаана ч ямарч vед бусдад саад болохооргvй зов соелтой дvрмийн дагуу байрлуулах , дэлгvvр ,зах,ер нь vйлчилгээний байгуулагууд торийн vйлчилгээний байгууллагуудын ажиллагсад одоржин гаднах зогсоолдоо машинаа тавьдаг эдгээр талбайг цагаар толбор авдаг болгох хэрэгтэй энэ ажлыг хотын тээвэр зохицуулалтын газар хийх
hhe 2018-10-08 202.131.225.197
жолооны курсүүд нь хотын тээвэр зохицуулалтын газар ба замын цагдаагийнхны өөрсдийнх нь бизнес тул хэн ч хэзээ ч лиценз цуцална энэ тэр гэсэн юм байхгүй хөгшөөн