Дани бүсгүй К.Возняцки Хятадын нээлттэй тэмцээнд 2 дахь удаагаа түрүүллээ | News.MN

Дани бүсгүй К.Возняцки Хятадын нээлттэй тэмцээнд 2 дахь удаагаа түрүүллээ

Дани бүсгүй К.Возняцки Хятадын нээлттэй тэмцээнд 2 дахь удаагаа түрүүллээ

Дани бүсгүй К.Возняцки Хятадын нээлттэй тэмцээнд 2 дахь удаагаа түрүүллээ

Мэргэжлийн талбайн теннисний Чайна Опен буюу Хятадын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдөр өндөрлөлөө. Эмэгтэй теннисчдийн премьер мандатори зэрэглэлд багтах тус тэмцээнд Данийн К.Возняцки шигшээ тоглолтонд Латвийн А.Севастоватай тоглож 6-3, 6-3 харьцаагаар үндсэн сетэд буулгаж авснаар цомыг хүртсэн байна. Дани бүсгүй К.Возняцки Чайна опен тэмцээнд 2 дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ бөгөөд 2010 онд Оросын В.Звонареваг хожин түрүүлж байсан юм.

Энэ онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж карьерынхаа анхны их дуулгын цомоо хүртсэн К.Возняцки энэ жилийг өндөр амжилттай үдэж байгаа бөгөөд Чайна опен тэмцээний цом түүний энэ онд хүртэж буй премьер мандатори тэмцээнүүдээс хүртэж буй эхний цом юм. Энэ онд Их Дуулга, түүний араас премьер мандатор тэмцээнд түрүүлсэн нь Дани бүсгүйн чансааг үлэмж ихээр дээшлүүлж дэлхийн чансааны №2-т эрэмбэлэгдэхэд хүргэсэн.

Тэгвэл эрэгтэй ганцаарчилсан төрөлд АТР-н чансааны №23 Гүржийн Н.Басилашвили түрүүлсэн байна. Гүрж залуу шувтрагын тоглолтонд Аргентины Хуан Мартин дель Потрог 2 сетэд 6-4, 6-4 харьцаатай хожсон. Чайна опен тэмцээн нь АТР-н мастерс тэмцээний дараа орох АТР тур 500 зэрэглэлд багтдаг тэмцээн юм.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж