АНУ-д “Сахал”-ны аварга шалгаруулах тэмцээн болжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

АНУ-д “Сахал”-ны аварга шалгаруулах тэмцээн болжээ

АНУ-д “Сахал”-ны аварга шалгаруулах тэмцээн болжээ

АНУ-д жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг,  хамгийн өвөрмөц сахалтай хүнийг шалгаруулдаг “Great American” тэмцээн энэ жил есдүгээр сарын 29-нд Ричмонд хотод болж өнгөрчээ. Энэ удаагийн тэмцээнд АНУ-ын 35 мужаас ирсэн 345 оролцогч оролцсон байна. Тайзны ард хаа сайгүй үс хатаадаг сэнсний дуу дуугарч, өрөөний агаар үс хэлбэржүүлэгч цацлагаар дүүрсэн байв.

2011-2012 онд “Сахлын дайн” нэртэй телевизийн шоу нэвтрүүлэг  гарснаас хойш сахлаа ургуулах хүмүүсийн тоо улам нэмэгджээ.  Тэмцээнд эмэгтэй хүн орохыг зөвшөөрдөг гэнэ. Эмэгтэйчүүд хуурамч сахал зүүж “бүтээлч” ангилалд өрсөлддөг байна. Тус тэмцээн нийгэмд эерэг хандлага бий болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгддэг бөгөөд тэмцээний орлого сайн санааны үйлст хандивлагддаг ажээ. Үүнээс гадна “Дэлхийн сахлын холбоо”-ноос  Дэлхийн сахлын аварга шалгаруулах тэмцээнийг мөн зохион байгуулдаг байна.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: www.washingtonpost.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж