Сураг алдарсан эмэгтэйчүүдийн холбооны хурал болох дуулиан | News.MN

Сураг алдарсан эмэгтэйчүүдийн холбооны хурал болох дуулиан

Сураг алдарсан эмэгтэйчүүдийн холбооны хурал болох дуулиан

Сураг алдарсан эмэгтэйчүүдийн холбооны хурал болох дуулиан

Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурал энэ долоо хоногт болох гэж байна. Одоо хүмүүс мэдэхгүй болчихсоноос биш том байгууллага л даа. Анх 1924 оны гуравдугаар сарын 19-нд таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдахад анхных нь эрхлэгчээр их зохиолч Д.Нацагдоржийн эхнэр Д.Пагмадулам ажиллаж байсан байдаг юм. Мөн Д.Сүхбаатар жанжны гэргий Н.Янжмаагийн амьдрал ч энэ холбоотой холбогдоно. Уг холбоо 1924-1940 онд эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, нийтийн хурал цуглаанд оролцуулах, 1940-1960 онд дайны дараа хоршооллын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийг оролцуулах, 1960-1990 онд мэргэжилтэн, эрдэмтэн эмэгтэйчүүдийн эгнээг өргөтгөж, удирдах шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж амжилт гаргасан байдаг. Ерөнхийдөө хоцрогдсон Монгол Улсыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, тэр тусмаа эмэгтэйчүүдийг нийгмийн тэгш эрхэт гишүүн болгож төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмэр нь асар өндөр. Нийгэм солигдсоноос хойш хугацаанд Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажлын байр бий болгож, жижиг зээлийн эргэлтийн сан ажиллуулж, эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах сургалт мэдээллийн чиглэлээр ажиллаж эхэлсэн баримт байна. Гэвч сүүлийн хорь гаруй жил үндсэндээ бүдгэрсээр Монголын хөрсөнд соёлын үрийг тарьж явсан хүчирхэг холбоо өдгөө нам гүм болжээ.

Хамгийн хачирхалтай нь сүүлийн 18 жилийн хугацаанд Ж.Эрдэнэчимэг гэх эмэгтэй тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан байх юм. Ерөнхийлөгчөөр сонгогдохынхоо өмнө нийслэлийн салбарын тэргүүнээр дөрвөн жил ажилласан гэхээр яагаад Монголын эмэгтэйчүүдийн холбоо олон нийтэд мартагдсан шалтгааныг энэ хүнээс асуух ёстой. Дэлхийн эмэгтэйчүүдийн холбооны гишүүн Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэх их айлын сан хөмрөг яаж зарцуулагддаг, гадаадын томоохон төсөл, хөтөлбөрүүд нь хэрхэн явагддаг нь бүрхэг байгаа нь анхаарал дагуулна. Ихэвчлэн ийм байдлын ард бусармаг муу үйлдлүүд нуугдах нь элбэг. Уг нь өнөөгийн эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөж байгаа байдал, өдийг хүртэл арилаагүй нийгмийн тэгш бус харилцааны асуудлаар энэ холбоо дуугарч байх ёстой. Гэвч тэр үйл хэргийг хэвлэлийнхэн ч, олон нийт ч янз бүрийн сувгуудаас хайж ирлээ.

УИХ-ын эмэгтэй гишүүд, гадаад дотоодын жендерийн хөдөлгөөн, алдар нэрд гарч яваа эмэгтэйчүүдийн санаачилга гээд ер нь хаанаас эс эрэв дээ. Монгол Улсын хүн амын 50.4 хувь нь эмэгтэйчүүд. Тэдгээрээс өнөөдөр 36.2 хувь нь тогтсон ажилтай бол 4.8 хувь нь өрх толгойлсон эмэгтэй гэдэг тооцоог Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтраад гаргачихсан байна. Хаалттай хаалганы цаана байтугай гудамж талбай, ажлын байран дээрээ эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа мэдээлэл тасрахаа байлаа. Тэгвэл энэ асуудлууд дээр эмэгтэйчүүдийг нэгтгэсэн Монголын хамгийн том холбоо лав олон нийтийн өмнө үгээ хэлэлгүй ирлээ. Яг нийгэм өөрчлөгдөж, хүмүүс төөрөлдөж эхэлсэн чухал үед 94 жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн ууган холбоо үүргээ мартсаныг юугаар зөвтгөх вэ. Хаалттай болж нийгэм рүү чиглэхгүй байгааг нь юу гэж ойлгох вэ.

Бүр тарж бутраад алга болчихсон юм бол яая гэхэв. Гэтэл тэгээгүй байна. Ирэх пүрэв гарагт Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн V чуулган”-аа хийхээр болжээ. Хийх хийхдээ 3000 эмэгтэйчүүдийн “Дээд чуулган”-ыг “UB palace”-д хийхээр товлосон байна. Аймаг бүрээс 100 төлөөлөл ирэх гэнэ. Ингэхдээ оролцогчид нь 108 мянган төгрөгөөр мандат авах ёстой аж. Нийтдээ 324 сая төгрөг болно. Орон нутгаас ирж байгаа төлөөлөгчдийн буух буудал, унд хоолны зардлыг нэмбэл дахиад энэ хэрийн зардал гарна гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь 108 мянган төгрөг төлсөн хэдий ч хуралд оролцогчид холбооныхоо дүрэмд санал өгөх, холбооныхоо удирдлагыг сонгоход оролцохгүй юм байна. Зүгээр л баярын хуралд оролцоод буцах бололтой юм. Харин чуулганы хоёр дахь өдөр 160 орчим удирдах тушаалтнууд нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох аж. Эндээс хэдэн сонирхолтой асуулт гарч байгаа юм. Эхнийх нь МЭХ-ны дансанд хуралд оролцогчдын хураамж гэж оруулсан 324 сая төгрөгийг юунд зарцуулах нь бүрхэг. Хурал зохион байгуулах, гарын бэлэг өгөх зэрэгт 20 гаруй сая төгрөг өгдөг юм гэхэд үлдсэн мөнгө нь холбооны орлого болох уу. Яагаад нийт гишүүдээсээ биш 160 хүнээс удирдлагаа тодруулах гээд байна. Тэр сонгуулийн өмнө юунд зориулж гишүүдээсээ мөнгө босгов гэх мэт. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар тус холбоог өнөөдөр тэргүүлж буй Ж.Эрдэнэчимэг холбооныхоо ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахаар лоббидож байгаа гэнэ. Хэрэв тийм бол хурал хийх нэрээр цуглуулсан мөнгөөр албан тушаалдаа үлдэх явуулга хийх юм биш биз гэсэн хардлага ч гарч таарна. Тэгвэл эмэгтэйчүүдийнхээ талаар огт дуугарахаа байсан Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид байр сууриа хадгалан үлдэх ямар шаардлага байна гэдэг асуудал ч хөндөгдөнө.

Нийгэм өөрчлөгдөж байна. Төр засгийг шахдаг, тэдэнтэй хамтардаг амьд байгууллага эмэгтэйчүүдэд хэрэгтэй байна. Ялангуяа хүчирхийлэл, хүйсийн тэгш бус ялгаварлал нийгэмд их байгаа ийм нөхцөлд шүү дээ. Эмэгтэйчүүд хэсэг бусгаараа биш нийтээрээ хөдөлж байж өөрчлөлтийг авчирна. Тийм өөрчлөлт авчирдаг гэдгийг Монголын эмэгтэйчүүдийн холбоо бараг зуун жилийн өмнө нэг удаа харуулж байлаа. Одоо Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэж байдаг гэдгийг дийлэнх эмэгтэйчүүд мэдэхээ байжээ. Уг нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь улсын хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн эрхийг хангах эрх зүйн үүрэгтэй цор ганц байгууллага юм шүү дээ. Гэвч хурал хийх, хураамж мөнгөний асуудлаар л нэг харагдаж байх юм даа.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-10-08 202.126.89.248

энэ байгууллагын удирдлага шүү ухаантай хэдийг бүрэлдүүнээр нь соль тэгвэл үл үзэгдэгч байгууллага биш болноо одоо албан тушаалаа өгөө эрдэнэчимэгээ чи болно бишгүй олон жил ахуы амьдралаа дээшлүүллээ болно

Avatar

Zochin 2018-10-08 216.123.157.42

Тэрээр 2014 онд МЭХ нь үйл ажиллагаагаа явуулахаар гурван өрөө байрыг Амгаланд байрладаг сургалтын төвийн хамт зараад хүү Ц.Чингарьдынхаа дансруу 293 мянган долларыг /тухайн үеийн ханшаар 550 орчим сая/ шилжүүлсэн тухай пакт бий. Гэвч хохирогч байгууллага болох МЭХ нь “Манайд учирсан хохирол байхгүй” хэмээн байнга мэдэгдэж мөнгөн хохирол ч нэхэмжилдэггүй нь хэргийг улам бүр бүрхэгдүүлж байна хэмээн прокурор дүгнэж уг хэрэг сураг алдарч байсан удаатай.

Avatar

Зочин 2018-10-08 202.9.41.37

ХАРИН СУРАГ ТАСАРСАН ӨНӨӨДӨР Л МЭДЛЭЭ УДВАЛ МӨНХӨӨ ГУАЙН ҮЕД САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙГУУЛЛАГА ОДОО БҮР СУРАГГҮЙ БОЛСОН ЭРДЭНЭ ЧИМЭГ ГЭЭЧ НЬ ХЭН БЭ?

Avatar

зочин 2018-10-08 202.126.89.248

энэ эрдэнэчимэг яасан ичдэггүй юм энэ том байгууллагын даргаар 18 жил ажиллахдаа яг юу хийв,гадаадад зугаалж,өөрийнхөө \nхувийн амьдралыг сайжруулж 2 машин ээлжилж унасан авгай явах юм эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж явах ёстой баймаар чамд бол энэ ажил ахадсан бна шүү өөрийнхөө ухамсараар ажлаа хүлээлгэн өг сайхаэ мэдлэг боловсролтой залуц хүмүүсээ дэмжиж өөрөө огцор

Зочин 2018-10-08 202.9.43.232

Эрдэнэчимэг одоо болно дараагийн хүндээ байраа тавьж өгөөчээ

Avatar

Цэцгээ 2018-10-08 202.126.89.211

Шинэ залуу ажил хийчих олон мянган хүний эрх ашгийг хамгаалах ил тод ажиллаж чадах хүн хүнийг сонгох

Avatar

Oyuntogtoh 2018-10-08 64.119.22.254

Yostoi msrtagdsan ni tuiliin unen shuu neelttei shudarga songuuli yawuul

Avatar

Зочин 2018-10-08 202.126.89.215

Эрдэнэчимэг ичих нүүртэй байгаач. Юу ч хийгээгүй олон жил болж энэ том байгууллагын ажлыг нурааж нэрийг нь хүртэл мартахад хүргэчихээд ямар нүүрээрээ дахин сонгогдох гээд яваа юм бэ. Элдэв муу юм бүхэнд хутгалдаж явдаг, идэж ханадаггүй Улаанбаатар сангийн дарга, БГД-ийн засаг дарга байсан Амгалан гэгч шуналын тулам холбооны дарга болох гээд далдаганаад яваа бололтой. 60 гарсан эмээ нар одоо болих хэрэгтэй.

Avatar

ж. энхбуян 2018-10-08 103.26.195.145

маш зөв зүйлийг хэлсэн байна. эмэгтэйчүүдийнхээ бүхий л асууддлыг ярилцдаг байгууллага байлаа . та бүхнийг дэмжиж байна. нээлттэй шударга болгоё.

Avatar

Зочин 2018-10-08 103.26.194.245

Угаасаа энэ байгууллага 90 оноос хойш овсгоотой зальтай зиндаархах дуртай ,ягМЭХ гэсэн ажлынхаа агуулага үйл ажиллагааг умартсан бараг мэддэгч үгүй хүний гарт очиж өөринх нь цалин гадаадаар явах зардал нь гараад байдаг ашигтай байгууллагыг мэдчихсэнд л хамаг учир нь байгаа юм.

Зочин 2018-10-08 202.126.89.171

Энэ нийтлэлийг бичсэн нэрээ зургаа оруулаад бич.муу үгийн ил нь дээр. гэдэг юм

Avatar

Зочин 2018-10-08 66.181.161.31

Энэ байгуулга маань сэтгэл гаргаад ажиллавал маш их наөц бололцоо..түүхэн замнал.нэр хүндтэй байх ёстой байгуулга юмсан Арай дэндүү явцуу хүрээнд ажиллаад байх шиг.Нийт эмэгтэйчүүдийн диилэнх массыг эзэлж байгаа ниислэлийн эмэгтэйчүүдийн төлөөлөл,мөн бусад олон үүсгэл санаачилгын байгуулгуудаа хооронд нь холбоод манлайлаад явахад болохгүй гэх газаргүй баймаар

Avatar

Байгалмаа 2018-10-08 202.126.89.89

Бүхэл бүтэн 18 жил удирдсан гэх энэ Эрдэнэчимэг гэх хүн үл үзэгдэгч юм шиг байна. Энэ мундаг хүчирхэг байгуулагыг ийм байдалд хүргэчихээд үргэлжлүүлэн удирдана гэж бодохын хэрэггүй. Монгол эмэгтэйчүүд ухаантай хүчирхэг . Ийм үл бүтэх нөхөрийг дахин бүү сонгоорой

Avatar

Зочин 2018-10-08 112.72.11.111

Намын аймаар хүүхнүүд дэвшинэ гээл яваад байгаа гэсэн шүү яана даа

Avatar

ЭЭЭЭЭ/5Э/ 2018-10-08 150.129.141.242

18 жил гэдэг овоо их хугацаа шүү. Ж.Эрдэнэчимэгг гэдэг энэ эмэгтэй юу ч хийгээгүй юм бол чуулган хийж яах гэж байгаа юм. Зүгээр л энэ том нэрийг ашиглаж, мөнгө босгож цаашид идэх хурамтлал цуглуулж байгаа байх нь. Мөнгө ч битгий өг, чуулганд ч битгий оролц, 108000 төгрөгөөрөө өөртөө бэлгэ авчих. Мэдсээр ярисаар байж ийм шуналтай амьтадад өөрдөө шулуулчих юм. Тэр холбоогоор ч яах вэ 18 болоод л байсан байж...

Avatar

Зочин 2018-10-08 49.0.218.178

эрдэнэчимэг юуу ч хийсэнгүйэ

Avatar

Зочин 2018-10-08 109.201.137.55

юу ч хийдэг байгууллага байдгын мэдэхгүй ээ мэдэхгүй

Avatar

Зочин 2018-10-08 183.177.100.3

Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг хүн мэдэхгүй хэмжээнд байлгасан Эрдэнэчимэг болон удирдах зөвлөлийн гишүүд бүгд солигдвол таарна. Монгол эмэгтэй хүн бүрт хамаатай байгууллага байсан шүү дээ. Одоо Эрдэнэчимэг гэчийн хувийн байгууллага болсон байна.

Avatar

Зочин 2018-10-08 178.62.84.4

Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэх байгууллагыг 90 оноос хойш удирдсан энэ Эрдэнэчимэг одоо ажлаа өгмөөр юм даа юм хийв ээ өнгөрсөн хугацаанд

Avatar

Зочин 2018-10-08 66.181.161.40

Эмэгтэйчүүдийн холбоо гэж одоо байдаг юмуу?

Avatar

Энэ Эрдэнэчимэг одоо больчих 2018-10-08 66.181.191.218

Уг нь маш том байгууллага. Үйл ажиллагааг нь өргөжүүлж идэвхитэй үйл ажиллагаа явууах нь зүйтэй Эрдэнэчимэг юу ч хийсэнгүй. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаас дор ажиллаж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж