У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна | News.MN

У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна

У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна

У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр өглөө Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг "Өгөөж Сүмбэр" ХХК-ийн үр тарианы ургац хураалтын явцтай танилцав.

Сүмбэр сумынхан хүнсний ногоогоо 100 хувь хурааж авсан бол ургац хураалт 60 хувьтай байна. Цас орж үр тариа хэвтүүлсэн ч самнаж авах техник ашиглаж байгаагаа Ерөнхий сайдад танилцууллаа.

Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг зарласан нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчид, тариаланчид ойлголцож, бие биенээ харилцан дэмжихэд ихээхэн ач холбогдолтой болсныг тэд хэлж байлаа.

Иргэдээ эрүүл хүнсээр хангах үндэс суурь болсон газар тариалан, мал аж ахуйн салбарыг зохистой бодлоготой хөгжүүлэх, ингэхийн тулд газар тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн талбай, хөрсөө хамгаалах шаардлагатайг онцолж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэр гаргахаа Eрөнхий сайд хаврын тариалалтын үеэр мэдэгдэж байсан.

Энэ хүрээнд Засгийн газраас энэ оны тавдугаар сард газар тариалангийн бүс нутгийг тогтоон, долоон аймгийн 66 сумын 113 багийг эхний ээлжинд хамруулсан. 10 гаруй жил яригдсан ч шийдэлд хүрч чадаагүй байсан энэ  асуудлыг шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын хэмжээнд дотоодын улаанбуудай, хүнсний ногоогоор бүрэн хангах тариалангийн бүс нутаг нь нийт газар нутгийн 0.5-хан хувийг эзэлдэг. Иргэдээ эрүүл хүнсээр тогтвортой хангах нь хамгаас чухал гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариаланчдад ярьж байлаа.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх онд тохионо. Салбарын яам түүхт ой угтан “Атар 60” бүтээлч ажил өрнүүлж байна.

Энэ жил улсын хэмжээнд 367 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 343 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 70 орчим мянган га-д тосны ургамал, 39 орчим мянган га-д тэжээлийн ургамал, нийт 497 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 450 мянган тонн үр тариа, үүнээс 426 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээлийн ургамал хурааж авахаар байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Eрөө, Хүдэр суманд ажиллан ургац хураалт, хадлангийн явцтай танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЛОО 2018-10-08 93.115.86.8

ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭСЭН ХҮНС ХЭРЭГЛЭНЭ ГЭДЭГ САЙХАН ШҮҮ. ХАРИН ОДОО ХАДГАЛАХ ЗООРЬНЫ АСУУДАЛ ДЭЭР АНХААРААД ӨГВӨЛ

Avatar

ТӨРӨӨ 2018-10-08 167.114.155.99

МАНАЙ ЕС БУСДААГАА БОДОХОД ЯВААД БАЙГААМАА ЯВСАН ХҮН ЯАН СУУСАН БААХАН ЦЭЦНЭЭС ЯВСАН ДЭЭР ГЭЖ ХӨДӨЛМӨРЧ ЗҮТГЭЛТЭЙ БАЙНА ОДОО ИЛҮҮ Л ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Avatar

Зочин 2018-10-08 167.114.155.99

МАНАЙ ЕС БУСДААГАА БОДОХОД ЯВААД БАЙГААМАА ЯВСАН ХҮН ЯАН СУУСАН БААХАН ЦЭЦНЭЭС ЯВСАН ДЭЭР ГЭЖ ХӨДӨЛМӨРЧ ЗҮТГЭЛТЭЙ БАЙНА ОДОО ИЛҮҮ Л ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Avatar

Зочин 2018-10-08 66.181.167.194

Ухна даргыг минь аваад хаячихвал би гэж хүн лав зүгээр сууж чадахгүй ээ. Шууд амиа хорлож ухна даргынхаа нэр төрийг аврана, яадаг юм. Зарим хүмүүс муу ухна даргыг минь арай дэндүү шулуун үнэнээр хэлэх юм аа. Тиймэрхүү тархи толгой эргүүлсэн элдэв үнэнийг өгүүлсэн мэдээг битгий үзээрэй гэж ухна дарга их зөв зүйл хэлж байна лээ. Ард бидний өлсөх, зовох яах вэ, муу ухна дарга минь л сайхан омголон онгироо хөөрүү зангаараа ард биднийгээ хөөргөөд баясгаад байж байвал л болоо!

Avatar

Зочин 2018-10-08 66.181.167.194

хөөрхий минь яг зураг авах үед булчин шөрмөс нь татаад тэгсэн гэсэн. Муу ухна дарга минь ухаанаа биш булчингаа хөгжүүллсэн юм чинь тэгэлэгүй өөр яах вэ дээ. Муу даргын минь буру биш тэр булчин шөрмөс л буруутай байхгүй юу. Америкууд муу даргыг маань ирж юм үз гэсэн гээ биз дээ. Заавал урилга байх ёстой байдаг юм уу. Ард мань хэд нь мэдэж байгаа ч юм алга. Муу ухна дарга минь байгаагийн хүчинд ухна даргынхаа төрөөс өгсөн мөнгөөр хоосон хонохгүй болж байна аа. Ухна даргыг минь аваад хаячихвал би г

Avatar

Зочин 2018-10-08 66.181.167.194

Муу ухна дарга маань ирчихэв үү, яав аа? Тэр хол Америкэд очоод лааны барималтай биш яг жинхэнэ ориг трамптай нь зургаа авахуулсан байлгүй дээ. Арай ч мань хэдийгээ тэгэж аймаар хуурахгүй байх аа. Зөвхөн ганц зураг авахуулахад 100.000 доллар төлсөн гэж бичээд байх юм. Угаасаа Трамптай уулзахад мөнгө төлдөг гээ биз дээ. Харин ч анх хэлсэн үнэ болох 200.000-г бууруулж 100.000 болгосон ёстой мундаг дарга шүү. Оркуудын бөөс жанхуугийн тагтаа поозыг дууриалаа гэж их гоочлох юм, хөөрхий минь яг зураг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж