Г.Угалзцэцэг тивийн аваргад дахин түрүүлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Угалзцэцэг тивийн аваргад дахин түрүүлэв

Г.Угалзцэцэг тивийн аваргад дахин түрүүлэв

Монголын Бодибилдинг фитнессийн холбооны шилдэг тамирчдын нэг, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг ээлжит медалиа Энэтхэг улсаас хүртлээ. Тэрбээр Пуне хотод болсон бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хоёр алтан медалийн эзэн болсон байна. Тэрбээр насанд хүрэгчдийн Athletic Physique up to 165 cm ангилал болон 35-аас дээш насны Women’s Athletic Physique open ангилалд аваргын алтан медалийг хүртэж, гурав дахь удаагаа Азийн аварга болж байна. Г.Угалзцэцэг 2016, 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ.

Сүүлийн жилүүдэд бодибилдинг, фитнессийн Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, түүхэн амжилтуудыг үзүүлсээр байгаа Г.Угалзцэцэг энэхүү спортыг сонгож, тив, дэлхийн тэмцээний тавцанд Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Түүний хувьд бодибилдингийн спортын түүхэнд олон амжилтын анхдагч нь.

Г.Угалзцэцэг 2017 онд сонирхогчдын бодибилдинг, фитнесийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, гурав дахь удаагаа аваргын алтан медалийг хүртсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ЭНХЭЭ 2018-10-08 66.181.185.71

ДОПИНГОО БОЛИОЧЭЭ БОДИГИЙНХООН. ЧАНАРГҮЙ ХЭДЭН ХОЛБООНЫ ТЭМЦЭЭН ХЭСЭЭЛ ЯВДАГ. УТГАА АЛДСАН. ТЭГЭЭЛ ГАВЬЯАТ БОЛОХ ЁСТОЙ НТР ГЭЭЛ ГОНШИГНООЛ

Зочин 2018-10-08 202.9.42.231

Баяр хүргье. Гайхалтай амжилт байна. Энэ бүсгүй нөхөртэй юм болов уу хэлээч хүмүүс ээ. Нөхөргүй бол би танилцах гэсэн юм

123 2018-10-08 202.170.84.227

Дэлхийн 3 удаагийн аварга гэж байна шүү. Нүдээ нээгээчээ дарганцаруудаа!!!

uher 2018-10-08 202.179.31.60

zavaan gichii bn daaa

zochin 2018-10-08 122.201.23.158

urlag oilgodgui xujaa mal mini biyee budtsan bna. Mongolin neriig duursgaj yavaa busgui shuu.

зочин 2018-10-08 202.21.98.166

Энэ хүнийг төр засаг хардаг юм болов у

llll 2018-10-08 203.169.48.146

Хардаггүй юм шиг байна лээ. Манай төр засаг сохорсон бололтой.