"Ам.долларын ханшийг тогтворжуулах боломжтой" | News.MN

"Ам.долларын ханшийг тогтворжуулах боломжтой"

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

"Ам.долларын ханшийг тогтворжуулах боломжтой"

"Ам.долларын ханшийг тогтворжуулах боломжтой"

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.10.08/ хуралдаж, Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга  Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Монгол Улс Валютын зохицуулалтын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Харин энэ удаад нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан шинэчлэн найруулжээ. Шинэчилсэн найруулгаар гадаад, дотоод төлбөр тооцоотой холбоотой үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх зохицуулалтыг тусгасан аж. МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс гадны санхүүжилттэй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгийг Монголбанкаар дамжуулдаг байх, валютын ханшийн өсөлтийг хязгаарлах зохицуулалтыг тусгах зэрэг саналыг хэлжээ. Мөн уг хуулийн төслийг Хөрөнгө оруулалтын банкны тухай хуультай хамт хэлэлцэх нь зөв гэж үзжээ.  Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн зүгээс ирэх долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэсэн мэдээлэл ирүүлснийг МАН-ын бүлгийн дарга  Д.Хаянхярваа мэдээллээ.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Сүүлийн үед ам.долларын ханш ихээхэн өсч байна. Валютын зохицуулалтын тухай хуулиар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юу?

-Хуулиар ам.долларын ханшийг зохицуулах нь өрөөсгөл. Энэ хуулийг баталснаар ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод төлбөр тооцоог олон улсын стандартад нийцүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Валютын ханшийн өсөлт олон зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал, Монгол Улсад зургадугаар сараас наймдугаар сард бүтээн байгуулалт өрнөдөг. Импортод түшиглэдэг улсын хувьд эдгээр саруудад ам.долларын эрэлт нэмэгдэж, ханш өсдөг. Хоёрдугаарт, дэлхий нийтэд өрнөж буй “худалдааны дайн”-аас үүдэн ам.долларын ханш өсч байгаа. Дэлхийн 147 орны 80 орчим хувьд нь ам.долларын ханш 19-60 хувиар өссөн тухай мэдээлэл бий. Гэхдээ Монгол Улсын импортын хэрэглээ буурч, ноос ноолуур болон бусад бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх хандлагатай байгаа тул цаашид ам.долларын ханшийг тогтвортой байлгах боломж бий гэдгийг Монголбанкны удирдлагууд хэлсэн. Гишүүдийн зүгээс арилжааны банкуудад ихээхэн хэмжээний хадгаламж эзэмшиж буй иргэдийн үйл ажиллагаанд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хадгаламжийн 80 орчим хувь нь цөөн хэдэн хүн дээр төвлөрдөг. Эдгээр хүмүүс валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор төгрөгийн хадгаламжаа ам.долларт шилжүүлэх зэргээр эрсдэл үүсгэх магадлалтай юм.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар шинэ банк байгуулна гэж ойлгож болох уу?

-Шинэ банк байгуулахгүй. Ердөө л гадны хөрөнгө оруулалтыг л зохицуулахтай холбоотой хууль юм. Дэлхий нийтэд гаднын хөрөнгө оруулалттай банкгүй орон байхгүй. Тиймээс тодорхой хуулийн зохицуулалт хийж, Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалттай банк оруулах хэрэгтэй гэдгийг өнөөдрийн бүлгийн хуралдааны үеэр зарим гишүүд дурдаж байсан.

-Шатахууны ханшийн өсөлттэй холбоотойгоор бүлгээс Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн үү?

-НӨАТ болон Онцгой албан татварын тухай хуулиар шатахууны үнийг зохицуулах боломж байгаа эсэхийг судлах хэрэгтэй гэсэн саналыг гишүүд хэлж байна. Олон улсын хэмжээнд гаднын томоохон компаниудтай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний төлбөр төлөх замаар дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс үл хамааран шатахууны үнийг тогтвортой байлгадаг туршлага бий. Энэ асуудлыг нарийн судлахыг Засгийн газарт үүрэг болгосон.

-Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсч байгаа. Засгийн газраас импортлогч компаниудтай тохиролцоо хийсэн үү?

-Засгийн газраас ОХУ-ын компаниудтай уулзалт, хэлэлцээр хийж байгаа. Гэхдээ эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Ирэх оны төсвийг хэт өөдрөг байна хэмээн гишүүд шүүмжилж байна. МАН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Гишүүд харилцан адилгүй байр суурьтай байгаа. Ер нь бол төсвийн эхний хэлэлцүүлэг дөнгөж эхэлж байгаа тул дүгнэлт хийхэд эрт байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-10-08 66.181.169.114

доллорыг өсгөх нь хэсэг бүлэгхүнд ашигтай байдаг гээд тв-ээр ярих юм энэ чинь одоо юу болж байна аа яаж новширхоороо инэгдэг байна аа нүгэл нь нүдээрээ гарах бийдээ

Avatar

Зочин 2018-10-08 83.136.249.12

Амин хувиа бодсон өөдгүй удирдагчтай их азгүй улс юм даа бид нар.

Avatar

Зочин 2018-10-08 64.119.24.163

юу мэднэ та

Avatar

Зочин 2018-10-08 202.126.89.11

их хурлыг тараагаад дахин согууль явуулая тэгвэл доллар гуай бууна

Avatar

Хадболд 2018-10-08 49.0.212.187

Гүйээ тэгээд боломжтой юм бол буруулаач дээ, юугаа хүлээсийн

Avatar

Зочин 2018-10-08 202.72.245.206

ЗА ТЭГВЭЛ ДООЛУУР ӨСӨХ НЬ ГЭСЭН ҮГ БНА ТАВАН ЦААСАА НОГООН БОЛГОХООС

Avatar

Зочин 2018-10-08 202.126.89.3

baihgui munguu yu

Avatar

Hongor sym 2018-10-08 103.212.118.241

Ene neg turiin hytgyyr dandaa shaahiimaa vheldii chi hongoriinhon chmg martaagvi shvv

Avatar

Irgen 2018-10-08 202.126.89.131

Xudlaa yarixaa bolio xudaldaanii dain tyich xamaagyi … ta nar zygeer l ajilaaa xiij chadaxgyi bna za ard tymen togtvortoi baidal xysch bna

Avatar

уншигч 2018-10-08 202.179.27.144

боломжтой гэнэ үү аль талд гараад байгаа юм бол доо..

Avatar

Иргэн 2018-10-08 202.21.127.168

Ийм амьтныг сонгосон малнууд ичээч.

Avatar

иргэн 2018-10-08 202.21.127.168

Ийм амьиныг сонгосон малнууд ичээч.

Avatar

иргэд 2018-10-08 64.119.27.16

Ингэж ярихаасаа ичдэг болоосой,тийм боломжтой байсан юм бол урд нь элэнцгээ хийж байваа,энэ намынханд ичих нүүр гэж даанч алгаа,та нарын ийм нэг зан чинь иргэдийнхээ итгэлийг алдуулахаас өөр юунд ч хүргэхгүйг эрх биш мэдмээрдээ,ийм арга барилаар цаашаа явах зам ч алга,боломж ч алга.

Avatar

Б.ЦОГТГЭРЭЛ 2018-10-08 139.5.219.88

НЭГ Л ИХ ХАНШНЫ УНАЛТЫГ ДЭЛХИЙН УЛСУУДТАЙ ХАРЬЦУУЛСАН МЭРГЭН БӨӨДИЙ НАР!!!! ЗОРИУДААР ХАНШ УНАГАЖ ХАЛААСАА ДҮҮРГЭЧИХЭЭД ХАНШ БАРИХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ТОГОСНЫ ХООЛОЙГООР ДОНГОДОХ ЮУ ВЭ ?!!! МУУСАЙН ЛУЙВАРЧИД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж