С.Эрдэнэ: Эрх баригчид аргаа барж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Эрх баригчид аргаа барж байна

С.Эрдэнэ: Эрх баригчид аргаа барж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.10.08/хуралдлаа. Хуралдаанаар 2019 оны улсын төсвийг хэлэлцсэн бөгөөд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бүлгийн гишүүдийн сонирхсон асуултад хариулсан байна.

Ингээд хурлаар хэлэлцсэн асуудлын талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийв.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

2019 оны төсөвт зайлшгүй тусгах ёстой хэд хэдэн асуудал тодорхойгүй байна. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, үүгээр дамжуулан ажлыг байрыг ямар хэмжээгээр нэмэгдүүлэх нь тодорхойгүй, УИХ-ын дарга урсгал зардлыг  10 хувиар бууруулна гэсэн нь төсөвт эсрэгээрээ тусгагдсан. Валютын ханшийн өсөлтийн талаар Сангийн сайдаас асуусан ч үнийг Монголбанк хариуцна гэж мэдэгдсэн. Эндээс Засгийн газар Монголбанктай уялдаа холбоогүй ажилладаг нь харагдаж байна. Валют болон шатахууны үнэ ханш яаж хэлбэлзсэнийг танилцуулъя.

Ам.долларын ханш нэг сарын дотор 22 төгрөгөөр, дизель түлшний үнэ нэг сарын өмнө 2125-аас 2245 болж 120 төгрөгөөр, АИ-92  бензиний үнэ нэг сарын өмнө 1820 байсан бол 1885 болж 65 төгрөгөөр, АИ-95 бензины үнэ 2160 байсан бол 2215 болж тус тус нэмэгдсэн байна. Энэ мэт үнийн огцом хөөрөгдөл ард түмний нуруунд ачаа болж байна. Үүнийг дагаад хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

Ардчилсан нам Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгуульт ажлаа эхлүүлсэн. Энэ сонгуулийн үеэр 21 аймаг есөн дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны даргыг сонгоно. Ингээд арваннэгдүгээр сарын 5 гэхэд эцсийн дүн гарах юм. Өчигдөр зарим газар нөхөн сонгууль явагдлаа. Ж.Батсуурь 70,8 хувийн ялалт байгуулсан. Өнөөдөр эрх баригчид зарим хэвлэлээр худал мэдээллийг цацаж байна. Жишээ нь Дорноговь аймагт ирц хүрээгүй гэж ичгүүр сонжуургүй мэдээлэл цацаж байгаа нь эрх баригчид аргаа барсныг харуулж байна. Сонгогчид мөнгө төгрөггүйгээр өөрсдийн саналыг өгч чаддаг гэдгийг харуулсан сонгууль боллоо. Сонгогчдын боловсрол сайжирчээ.

Өнөөдрийн бүлгийн хурал дээр Сангийн сайд болон яамны холбогдох хүмүүс оролцож, мэдээлэл өглөө. Гадаад зах зээл дээр манай гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн хэвээр байгаа. Гадаад дотоодын олон улсын байгууллагаас орж ирж байгаа зээл тусламжийн хэмжээ буураагүй. Өнөөдрийн Засгийн газар баян байна. Гэвч бодлогоо зөв тодорхойлж, хуваарилж чадахгүй байна. Жишээ нь өнөөдөр инфляц долоон хувь өслөө. 2016 онд 1,2 хувийн инфляцтай эдийн засаг хүлээлгэж өгсөн бол өнөөдөр есөн хувьд хүрсэн. Шатахууны үнэ урьд шөнө гэхэд 60 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Сангийн сайдаас ямар өр дарсан бэ гээд асуухаар хариулж мэдэхгүй байна. Дотоод өр авлагаа мэдэхгүй хариуцлагагүй байдлаар ажлаа явуулж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ирэх жил ЖДҮ-г дэмжих нэг ч төгрөг суулгасангүй. Төсвийн орлогын 82 хувийг татвараар бүрдүүлнэ гэж байна. Нэг талаар бид ЖДҮ-ээс татвар сайн авч чадаж байгаа ч дэмжих ажлаа хийж чадахгүй байна. Мөн махны экспортыг дэмжих бодлого алга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж