Налайхын уурхайд хоёр хүн осолджээ | News.MN

Налайхын уурхайд хоёр хүн осолджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Налайхын уурхайд хоёр хүн осолджээ

Налайхын уурхайд хоёр хүн осолджээ

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороонд иргэн З-гийн эзэмшлийн уурхайд хоёр иргэн амиа алджээ. Тодруулбал, энэ тухай дуудлага өчигдөр /2018.10.07/ 20:11 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу 19 аврагч тухайн өдрийн 20:20 цагт очиход 55 градусын налуутай, 82 метрийн гүнд агаарын хоолой тасарч, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байсан аж. Осолдсон иргэд нь тус дүүргийн гуравдугаар хорооны оршин суугч, 42 настай эрэгтэй З, 28 настай эрэгтэй Б  нар байсан бөгөөд хүчилтөрөгчийн дутагдалд орж амиа алдсан байжээ.

Осол болсон уурхайд онцгой байдлын аврагчид 1.10 цаг орчим ажилласны эцэст цогцсыг гаргаж, цагдаа болон эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Unshigch 2018-10-08 203.3.24.23

Ene uurhaig odoo bur musun haaj boldoggui l um baihdaa. jil bur l hunii ami ersdej baih um. eh ornoo avragchid end l duugaa gargamaar um daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж