“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томиллоо

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томиллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал өнөөдөр /2018.10.09/ боллоо. Тус хуралдаанаар шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдийг томилох, дүрэм батлах асуудлыг хэлэлцсэн юм байна.

Хуралдаанаар тус компанийн ТУЗ-ийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалыг томилж, гишүүдээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Мэргэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,  Тагнуулын Ерөнхий газрын холбогдох албан тушаалтан С.Эрдэнэ, Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэг,  Төрийн  өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг томилохыг дэмжсэн байна.

Харин хараат бус гишүүдийг томилох гэсэн боловч хуралд оролцсон гишүүдийн зүгээс хараат бус гишүүдийг томилохдоо олон нийтээс санал авах, сонгон шалгаруулалт хийх ёстой хэмээж эсэргүүцжээ. Хараат бус гишүүнд  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр, “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнэ,  МАН-ын  "Цэгцрэх хөдөлгөөн"-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа  нарыг томилох санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүд эсэргүүцсэнээр хараат бус гишүүдээ томилж чадаагүй, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрэм зэрэг асуудлыг хэлэлцэж чадалгүй, хуралдааныг өндөрлөлүүлжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж