Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы 3 дугаар хорооны 10 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанд “Хар тамхи, мансууруулах бодисын олон улсын хяналт” сэдвийн хүрээнд Монгол Улсын байр суурь, шинээр гарч ирж буй синтетик төрлийн мансууруулах бодисын хор уршиг, аюул заналын талаар үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, хар тамхи, мансууруулах бодисын тархалт, үйлдвэрлэл хамгийн өндөр түвшиндээ хүрч, шинээр гарч ирж буй синтетик төрлийн мансууруулах бодис нь олон зуун хүний амь насанд хүрч байгаад олон улсын хамтын нийгэмлэг онцгой анхаарах шаардлагатай байгааг онцолж, энэхүү аюул, заналтай тэмцэхэд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, туршлага солилцох, техник, эрх зүйн туслалцаа чухал ач холбогдолтойг дурдав.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ