Мэргэжил эзэмшүүлэх сургалтаа эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

Мэргэжил эзэмшүүлэх сургалтаа эхлүүлжээ

ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв өнгөрсөн онд хорих 403, 407, 409, 411, 413, 415, 417, 419, 421, 423, 425, 433, 435, 437, 439, 441, 445, Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангиудад мэргэжил олгох сургалт зохион байгуулжээ. Хүмүүжигчдэд барилгын засал чимэглэлчин, сантехникч, бетон арматурчин, гагнуурчин, тогооч мэргэжлүүдээр мэргэжлийн зэргийн гэрчилгээ, үнэмлэх олгох сургалтуудыг зохион байгуулжээ. Онолын мэдлэг олгох 40, дадлага олгох 80 цагийн хичээл зааж, 515 хүмүүжигчид “Чадамжийн гэрчилгээ” олгосон байна.

Харин энэ оны сургалтаа саяхан эхлүүлж, Хорих  433 дугаар ангид засал чимэглэлчин, гагнуурчин, Хорих 441 дүгээр ангид бетон арматурчин, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албанд барилгын өрөг угсрагч, засал чимэглэлчин, тогооч мэргэжлээр сургалт явуулж  байна.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж