Жүжигчин А.Өнөржаргал жюү жицүгийн тэмцээнд түрүүлэв | News.MN

Жүжигчин А.Өнөржаргал жюү жицүгийн тэмцээнд түрүүлэв

Жүжигчин А.Өнөржаргал жюү жицүгийн тэмцээнд түрүүлэв

Жүжигчин А.Өнөржаргал жюү жицүгийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай аж

Жүжигчин А.Өнөржаргал жюү жицүгийн тэмцээнд түрүүлэв

“Ulaanbaatar International Pro” жюү жицүгийн олон улсын тэмцээн өнгөрөгч амралтын өдөр (2018.10.06) Спортын төв ордонд болж өнгөрлөө. Монгол Улсад хоёр дахь удаагаа болсон олон улсын тэмцээнд АНУ, Унгар, БНХАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг есөн орны 400 гаруй тамирчид өрсөлджээ.

Тэмцээнд олон шилдэг тамирчид өрсөлдсөний дунд “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал багтсан байна. Тэрбээр эрэгтэйчүүдийн мастерс ангиллын цагаан бүсний 69 кг-ын жинд өрсөлдөж, аваргын алтан медалийг хүртжээ. Ө.Өнөржаргал жингийнхээ финалд шалгарч “Гаруда” клубын тамирчин Э.Эрдэнэбаярыг илт давуу буюу 13:0 оноогоор хожин тус тэмцээнд анх удаа түрүүлжээ. Тэрбээр өнгөрсөн жил мөнгөн медаль хүртэж байсан юм.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй жюү жицүгийн бөхийн төрлийг сонгон хичээллэж буй жүжигчин А.Өнөржаргал насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай аж.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан “Ulaanbaatar International Pro” жюү жицүгийн олон улсын тэмцээнд жүдо бөхийн шилдэг тамирчид ч өрсөлдсөн байна.

Ч.ШАРХҮҮ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-08 202.21.106.170

UUSKUU PASTAA BN SHDEE SAIN BN SHDE HUGSHUUN HARSN CHIN NEG HUD HARAGDAD BHIIN

Avatar

Зочин 2018-10-08 202.179.24.238

ХОШИГНОЖ ЯВАХААР НААДХААРАА ХИЧЭЭЛЛЭЭЧ ....

Avatar

Хулан 2018-10-08 43.242.243.59

Мундаг юм аа. Амжилт хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж