Айраг сумын иргэд химийн бодисоор амьсгалж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Айраг сумын иргэд химийн бодисоор амьсгалж байна гэв

Айраг сумын иргэд химийн бодисоор амьсгалж байна гэв

Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн төлөөлөл, “Эх орон хамтын хүч”, “Хил хязгааргүй алхам” ТББ  хамран тус суманд үйл ажиллагаа явуулж буй баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааны улмаас иргэд хэрхэн хохирч байгаа талаар мэдээлэл хийв.

Тус аймгийн нутаг дэвсгэрт 2006 оноос эхлэн уул уурхайн хайгуул, олборлолт, тээвэрлэлт болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж эхэлжээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 20 баяжуулах үйлдвэр байгаагийн 6 нь Айраг суманд байдаг аж.

Хэрлэн импекс, Яньтай уул, Айраг металлург их фрофект, Алтраг ахас, Хур газар гэх компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Үүний улмаас их хэмжээний тоосжилт үүсч, химийн бодисны үнэр ялгарч, агаар бохирдол нэмэгджээ. Мөн үйлдвэрийн хог хаягдлыг иргэдийн ахуйн хогоо хаядаг цэг дээр ил задгай хаядаг байна. Үүнд сумын иргэд удаа дараа гомдол гаргасан ч сумын удирдлага, холбогдох албаны хүмүүс үл тоосоор өдий хүрчээ.

Айраг суманд 4000 иргэн амьдардаг. Үйл ажиллагаа явуулж буй 6 үйлдвэрийн хоёр нь сумын төвийн баруун, зүүн талд 300 метрээс нэг километрийн зайд байрладаг байна. Үүний улмаас салхи салхилах төдийд үйлдвэрээс ялгарч буй химийн бодисоор сумын төвийн иргэд нэвт амьсгалж байгааг иргэдийн төлөөлөл хэллээ.

Тэд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд албан тоот илгээсэн ч УИХ-ын Г.Мөнхцэцэгээс бусад нь хариу өгөөгүй байна.

“Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагва “Манай суманд үйл ажиллагаа явуулж буй баяжуулах үйлдвэрүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөх байдлын  үнэлгээнд хуулийн дагуу хянан магадлагаа хийлгэх шаардлагатай байна. Энэ үйлдвэрүүдийн үйл ажиллагаанаас болж сумын иргэд хортой агаараар амьсгалж байна. Эрх баригчид иргэдийн талд биш компанийн талд ажиллаж байна. Энэ асуудлыг цаг алдалгүй шийдэж өгөхийг Засгийн газраас шаардаж байна” гэсэн юм.

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж