АНУ-ын тэргүүн хатагтайн хувцаслалт шүүмжлэлд өртөв | News.MN

АНУ-ын тэргүүн хатагтайн хувцаслалт шүүмжлэлд өртөв

АНУ-ын тэргүүн хатагтайн хувцаслалт шүүмжлэлд өртөв

АНУ-ын тэргүүн хатагтайн хувцаслалт шүүмжлэлд өртөв

АНУ-ын тэргүүн хатагтайн өмссөн хувцас дахин олны анхаарлыг татан шүүмжлэлд өртлөө. Тэргүүн хатагтай Африк тив рүү хийж байгаа анхны ганцаарчилсан айлчлалынхаа хүрээнд Баасан гаригт Кени улсад зочилжээ. Тэрбээр Наорибын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялахдаа цагаан өнгийн дуулга хэлбэртэй малгай өмссөн нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн байна.

“Хүмүүс” сэтгүүлд бичсэнээр энэхүү малгайг 19-20 зуун буюу колоничлол ид хүчээ авч байсан үед  Ази, Африкчуудыг колоничилж байсан Европын цэргүүд өмсөж байжээ. Тиймдээ ч Африкийн орнуудад ийм малгай нь дарангуйллын бэлгэ тэмдэг болдог бөгөөд гашуун дурсамжийг нь сэдрээдэг аж. Түүний энэхүү мэдрэмжгүй хувцаслалт нь сэтгүүлч, твиттерийн идэвхтэй жиргээчдийн бай болж байна.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: ELLE.COM

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-08 202.55.191.130

ene huuhnii nudiig budaggui, hiimel sormuusgui harval yamar bdg bol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж