АНУ-ын тэргүүн хатагтайн өмссөн хувцас дахин олны анхаарлыг татан шүүмжлэлд өртлөө. Тэргүүн хатагтай Африк тив рүү хийж байгаа анхны ганцаарчилсан айлчлалынхаа хүрээнд Баасан гаригт Кени улсад зочилжээ. Тэрбээр Наорибын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялахдаа цагаан өнгийн дуулга хэлбэртэй малгай өмссөн нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн байна.
“Хүмүүс” сэтгүүлд бичсэнээр энэхүү малгайг 19-20 зуун буюу колоничлол ид хүчээ авч байсан үед Ази, Африкчуудыг колоничилж байсан Европын цэргүүд өмсөж байжээ. Тиймдээ ч Африкийн орнуудад ийм малгай нь дарангуйллын бэлгэ тэмдэг болдог бөгөөд гашуун дурсамжийг нь сэдрээдэг аж. Түүний энэхүү мэдрэмжгүй хувцаслалт нь сэтгүүлч, твиттерийн идэвхтэй жиргээчдийн бай болж байна.
Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: ELLE.COM
Холбоотой мэдээ