Шинжаан-Уйгурт бурка өмсөхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

Шинжаан-Уйгурт бурка өмсөхийг хоригложээ

 

Исламын шашинт уйгур үндэстний өлгий Шинжаан-Уйгурт эмэгтэйчүүдийг олон нийтийн газраар явахдаа нүүрээ халхалсан “бурка” өмсөхийг хориглосон хууль баталжээ. “Бурка” нь исламын шашны уламжлалт эмэгтэйчүүдийн өмсгөл бөгөөд нүүр болон биеийг халхалсан байдаг аж.

 

Өмнө өнгөрсөн наймдугаар сард Шинжаан-Уйгурын Хармай хотод спортын наадмын үеэр толгойны алчуур, гивлүүр, бурка, хавирган сар, одны тэмдэг бүхий хувцас өмсөж, сахлаа хэт урт ургуулахыг хориглож байжээ. Үүний дараа Шинжаанд исламын шашны ариун Рамадан сараар оюутаг, төрийн албан хаагчдыг мацаг барихыг хориглосон юм.

 

Шинжаан-Уйгурт шилжин суурьших хятадуудын тоо жилээс жилд нэмэгдсэнээ буйгаас оршин суугчдын хооронд зөрчил мөргөлдөөн гарах нь олширчээ. Түүнчлэн Хятадын дарлалыг эсэргүүцсэн уйгур залуус цагдаа, олон нийтийн газар халдлага үйлдэх нь элбэг юм. Үүний эсрэг Бээжингийн эрх баригчид Шинжаан-Уйгурт цагдаа, цэргийн хяналтаа эрс нэмэгдүүлсэн байдаг аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж