Орон нутгийн нөхөн, дахин сонгууль явагдаж өнгөрлөө | News.MN

Орон нутгийн нөхөн, дахин сонгууль явагдаж өнгөрлөө

Орон нутгийн нөхөн, дахин сонгууль явагдаж өнгөрлөө

Орон нутгийн нөхөн, дахин сонгууль явагдаж өнгөрлөө

2018 оны 10 дугаар сарын 07-ны Ням гарагт зарим газарт Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль боллоо.

Дорноговь, Сүхбаатар аймгийн ИТХ-ын 2 мандат, мөн аймгуудын 3 сум, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн ИТХ-ын 4 мандатын төлөө нөхөн сонгууль, Дорногоьв аймгийн 2 сумын ИТХ-ын 2 мандатын төлөө дахин сонгууль явагдаж, 15 нэр дэвшигч өрсөлдсөн байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 хэсэг, Замын-Үүд сумын 9 хэсгийн сонгогчдын ирц хуулинд заасан хэмжээнд хүрээгүйн улмаас буюу нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул саналаа өгөөгүй сонгогчдын саналыг авах нэмэлт санал хураалт явагдана. Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт  явуулах тухай шийдвэрийг  тухайн сумдын сонгуулийн хороо гаргаж хугацааг товлох юм.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн 1 мандатын төлөө АН-аас нэр дэвшигч олонхийн санал авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Дорноговь аймгийн Алтанширээ, Улаанбадрах сумын ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч нар олонхийн санал авч сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

Эх сурвалж: СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж