Хятад улс Интерполын ерөнхийлөгчийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Хятад улс Интерполын ерөнхийлөгчийг баривчлав

Хятад улс Интерполын ерөнхийлөгчийг баривчлав

Интерполын ерөнхийлөгч Мэн Хонвэй есдүгээр сарын 25-нд өөрийн эх орон Хятад улс руу яваад сураггүй болсон тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр /2018.10.07/ Хятадын авлигын эсрэг хорооны албан ёсны вэб сайтад “Интерполын ерөнхийлөгчийг Хятадын үндэсний хяналтын хорооноос хууль зөрчсөн байж болзошгүй тул баривчлан шалгаж байгаа” гэсэн товч мэдээлэл гарсан байна.

Өнгөрсөн баасан гаригт түүний эхнэр Грэйс Мэн нөхөр нь Хятад руу амрах гэж яваад холбоо тасарсан тухай Франц дахь Интерполын төвд анх мэдээлж байсан юм. Энэ бүхний дараа Франц дахь Интерполын төвөөс Мэн Хонвэйг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулж, ажлыг нь Өмнөд Солонгосын Ким Ён Ян түр орлон гүйцэтгэхээр болж байгааг мэдэгджээ. Ирэх 11 сарын 18-21-ний өдрүүдэд Дубай хотод болох уулзалтын үеэр Интерполын шинэ ерөнхийлөгчийг томилох юм байна.  Мэн Хонвэй нь 2016 оны 11 сард Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдож, тус байгууллагын төв байрладаг Францын Лион хотод амьдарч байсан юм. Тэр өмнө нь Хятадын дотоод хэргийн яамны дэд сайдын албыг хашиж байжээ.

Н.АМГАЛАНТУУЛ
 Эх сурвалж: www.reuters.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж