“3.7 тэрбумаар тавилга авна гэж байхгүй"

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

“3.7 тэрбумаар тавилга авна гэж байхгүй"

Байгууллагын үйл ажиллагаа буюу салбар дундын санхүүжилт, харьяа байгууллагуудын санхүүжилтэд 192 сая төгрөг зарцуулсан

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс Хүүхдийн хөгжил, хамгааллын 6.4 тэрбум төгрөгийн зардлын зарцуулалтын талаар тодрууллаа.


-Хүүхдийн хамгаалалд зарцуулахаар баталсан төсвөөс 3.7 тэрбумыг тавилга хэрэгсэл авч, үр ашиггүй зарцуулсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр цацагдлаа.  Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Хүүхдийг гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн орчин, олон нийтийн үйл ажиллагаа зэрэг таван чиглэлд хамгаалдаг. Хүүхэд хамгааллын өнгөрсөн жилийн төсөв 6.4 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үүнээс 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт 2.4 тэрбум төгрөгийг хуваарилсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны бодлого, зохицуулалтын хүрээнд 700 сая төгрөг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүрээнд 670 сая төгрөг зарцуулсан. Харьяа байгууллага болох олон улсын “Найрамдал” төв, хараа хяналтгүй хүүхдийн “Нарт хангай”, “Өнөр бүл”, хамгаалах байр зэрэгт 789 сая төгрөг зарцуулсан. Эрүүл мэнд, онцгой байдал зэрэг салбар дундын байгууллагад 1.4 тэрбум төгрөг зарцуулсан.

Тоног төхөөрөмжид 3.7 тэрбум төгрөг зарцуулсан мэтээр харагдуулахаар сошиалд мэдээлэл тавьсан байна. Энэ нь өнгөрсөн оны буюу 2017 оны төсөвт зааснаар байгууллагын үйл ажиллагаа болон тавилга хэрэгсэлд зарцуулсан мөнгө юм. Гэтэл байгууллагын үйл ажиллагаа гэсэн үгийг авч, тавилга хэрэгсэл болгоод сошиалд тавьсан байна лээ. Байгууллагын үйл ажиллагаа буюу салбар дундын санхүүжилтэд /хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах газрууд/ 67.4, харьяа байгууллагуудын санхүүжилтэд /хамгаалах байрны ор, цагаан хэрэглэл/ 125.1 сая нийт 192 сая төгрөг зарцуулсан байдаг.

-Гэхдээ зөвхөн төрийн бус байгууллагад 167.6 сая төгрөг хуваарилсан байсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Манайд магадлан итгэмжлэгдсэн 37 төрийн бус байгууллага хүүхэд хамгааллын чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагатай гэрээ хийж, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг зэрэгтэй тэмцэх чухал 10 төрлийн үйлчилгээг үзүүлдэг юм. Үүнд 167.6 сая төгрөг зарцуулсан.

-Ажлын үр дүн хэрхэн гарсан бэ?

-Үр дүнг хамгаалал болон хөгжил гэсэн хоёр чиглэлээр тайлбарлая. Бид 2018 оны байдлаар 17450 гаруй хүүхдэд хамгаалах үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, 1793 хүүхэд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн байна. Мөн түр хамгаалах байранд 880 гаруй хүүхэд үйлчлүүлсэн байна. Хөгжлийн үйлчилгээнд 99750 хүүхдийг хамруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж