Бөхийн бүлийнхэний дунд шатрын тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

Бөхийн бүлийнхэний дунд шатрын тэмцээн болов

   Шинэ үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан бөхийн бүлийнхний дунд зохиогддог уламжлалт шатрын тэмцээн 1-р сарын 11-ний өдөр боллоо. Энэ жил шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулагдсан тус тэмцээнд улсын заан Д.Мягмар, Д.Лхагвасүрэн, улсын начин Х.Амараа, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан нарын зэрэг улсын цолтой бөхчүүд, аймгийн цолтой бөхчүүд, жаяг дэгийн багийнхан, гарын даа нарын, бөхийн сэтгүүлчдийн гэсэн 6 багаас бүрдсэн 24 шатарчин тойргоор өрсөлдлөө. Сэтгүүлчдийн, аймаг цэргийн цолтнуудын багийн оноо тэнцсэн ч хоорондох хожлоороо сэтгүүлчдийн баг тэргүүн байр эзлэж, аймаг цэргийн цолтнуудын баг удаалав. Гуравдугаар байрт Гавъяат эдийн засагч, чөлөөт бөхийн спортын мастер Н.Дүгэрсүрэн ахлагчтай гарын даа нарын баг орсон юм. Түрүүлсэн сэтгүүлчдийн багт  Доктор Д.Данзан ахлагчтай, сэтгүүлч Ш.Мягмар, идэвхтэн бичигч, их эмч Р.Пэрэнлэйсамбуу, Г.Цэвээн нар багтжээ. Уламжлал болсон энэ тэмцээн 12 дахь жилдээ үргэлжилж байгаа ажээ.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж