Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/110 дугаар захирамжаар гэр хороолол, орон сууцны хорооллын 16 байршилд нийт 1 тэрбум төгрөгөөр иж бүрэн тоглоомын талбайг тохижуулах ажлыг хийж, ашиглалтад хүлээлгэж өгч эхлээд байна.
Тэгвэл НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд иж бүрэн тоглоомын талбай ашиглалтад орлоо.
Энэхүү тоглоомын талбай нь ахмад настны чийрэгжүүлэлтийн тоноглолыг суулгаж, бага насны хүүхдүүдийн тоглоом, явган хүний зам, сүүдрэвч, гэрэлтүүлэг зэргийг иж бүрнээр нь шийдэж өгчээ. Уг тоглоомын талбайн нийт өртөг нь 65 сая төгрөг бөгөөд гүйцэтгэгч компаниар “Сэлэнгэ хур ундрам” ХХК ажиллаж, ийнхүү хүлээлгэн өгч байна.
Сүхбаатар дүүргийн 20-р хорооны хувьд хүн ам ихээр суурьшсан хороо юм. Тоглоомын талбай ашиглалтад орсноор алслагдсан бүсийн хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх, ахмадууд дасгал хийх, амарч тухлах орчин бүрдэж байна гэж оршин суугчид энэ үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
Холбоотой мэдээ