Хоёр аймаг, таван суманд өчигдөр /2018.10.07/ нөхөн болон дахин сонгууль болсон. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн дагуу аравдугаар сарын 7-нд Дорноговь, Сүхбаатар аймаг болон нийслэлийн Багахангай дүүрэгт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин болон нөхөн сонгууль болж дууслаа. Мөн орон нутгийн найман тойргоос гадна Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгууль болсон юм. Сонгуулийн дүнгээр МАН үнэмлэхүй олон суудал авчээ. Үүнд:
Дорноговь аймгийн Алтанширээт сумын ИТХ-ын сонгуулиар МАН 100 хувиар,
Улаанбадрах сумын ИТХ-ын сонгуульд МАН 61.8 хувиар, АН 38.2 хувиар
Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 69.4 хувиар, АН 30.6 хувиар
Замын-Үүд сумын ИТХ-ын сонгуульд МАН 64.7 хувиар , АН 35.2 хувиар
Сайншанд сумын ИТХ-ын сонгуульд МАН 70.5 хувиар , АН 29.5 хувийн тус тус санал авсан байна.
Түүнчлэн нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр тойрогт болсон ИТХ-ын нөхөн сонгуулиар МАН 62.6 хувиар , АН 32.3 хувийн санал авч мөн л МАН ялсан байна.
Харин Сүхбаатар аймгийн 2-р багт болсон сонгуулиар АН ялалт байгуулсан бол Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуульд МАН ялалт байгуулсан гэж эх сурвалж мэдээллээ. Нөхөн сонгуулиар намуудын чансааг шалгах шалгуур болно гэж үзсэн улс төр судлаачид болон ажиглагчдын анхаарлын төвд байсан есөн тойрогт болсон сонгуулийн долоон тойрогт МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ.