Хятад иргэн хууль бусаар загас барьжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

Хятад иргэн хууль бусаар загас барьжээ

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар энэ сарын 3-7-ны хооронд удирдамжтай хяналт, шалгалт хийж Чойбалсан сумын нутаг дахь Хөх нуураас хятад иргэн хууль бусаар загас барьж байсныг илрүүлжээ. Мэргэжлийн хяналтын байцаагч хятад иргэнд 384 мянган төгрөгийн торгууль, 1.296 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна. Загас агнасан хятад иргэн Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шанлун ХХК-ийн ажилтан бөгөөд нуураас 108 мөнгөлөг хэлтэг загас барьсан байжээ. Хууль бусаар барьсан загасыг хурааж Хэрлэн суманд хүлээлгэн өгсөн байна. 

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж