Ньюс хөтөч: Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудын ажилчид мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудын ажилчид мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудын ажилчид мэдээлэл хийнэ

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас, өдөртөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Соёлын төв өргөөнд "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" сэдэвт зөвлөгөөн зохион байгуулна. Холбоо барих утас:8805805
  • Хүүхэд хөгжил хамгааллын зардалтай холбоотой ташаа мэдээлэл сошиал орчинд тархаж эхэлсэнтэй холбогдуулан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар өөрийн байрны 109 тоотод хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 86094455, 88059360
  • Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг аравдугаар сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлэх гэж байна. Төслийн арга хэмжээний нээлт МОНЦАМЭ агентлагийн хэвлэлийн төвд болно

09.30

  • Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо сэдэвт чуулган болно. Чуулган  "Holiday Inn" зочид буудал 19-р давхарт болно.
    Холбоо барих утас: 88059360

11.00

  • Нийслэлийн Ардчилсан Залуучуудын холбоо, БНСУ-ын Сөүл хотын Ардчилсан Залуучуудын холбоо хамтран ажиллах хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Арга хэмжээ Ардчиллын өргөө/UB mart эсрэг талд/-гийн 5 давхарт болно. Холбоо барих утас: 8888-6064
  • “Экспо Монголиа-2018” Олон улсын үзэсгэлэн, бага хурлын талаар мэдээлэл “Бодь” цамхагийн 301 тоотод хийнэ. Холбоо барих утас: 94009471
  • Үндэсний мэдээллийн төвд “Дорноговь аймгийн Айраг сумын 4000 гаруй иргэд аюултай хог хаягдлын дунд амьдарч эрүүл мэндээр ноцтой хохирч байна" сэдвээр нутгийн иргэд мэдээлэл хийнэ.
  • MN-Мэдээллийн төвд Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар хамтран "Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ
  • МУИС болон Хавдар судлалын үндэсний төв хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Гэрээнд хавдарын эрт үеийн оношлогоо, Монгол хүний хавдарын эсийн судалгаа зэргийг эхлүүлэхээр тусгасан байна.
    Гэрээг Хавдар судлалын үндэсний төв дээр байгуулна. Холбоо барих утас: 99002019
  • Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар салбарын ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал МҮЭХ-ны байранд болно. Холбоо барих утас: 99027019, 88007709

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч иргэний эрхийг зөрчсөн асуудлаар болон цагдаагийн албан хаагчийн ур чадвар, ёсзүйн талаар "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас мэдээлэл хийнэ

15.00

  • ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн сургуулийн төгсөгчдийн бүтээл танилцуулах арга хэмжээ болно. Холбоо барих утас: 91119838

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж