БНХАУ, ЗСБНХУ, БНМАУ хамтарсан мэдэгдэл хийв /1954.10.12/

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

БНХАУ, ЗСБНХУ, БНМАУ хамтарсан мэдэгдэл хийв /1954.10.12/

1911.10.11 Хятадад “Шинхайн хувьсгал” гарав. Уг бослогын удирдагчдын хурлаар Хятад, Манж, Монгол, Төвд, Хотон угсааны улсуудаас бүрдсэн БНДундад Иргэн улсыг байгуулах шийдвэр гаргав. Уг хувьсгалын удирдагч Сунь Ят Сенийг түр ерөнхийлөгчөөр сонгов.

1935.10.12 Буландэрс, Харнуур, Хавирган овооны чиглэлээр Япон баргын зэвсэгт халдлага ширүүсч, улсын хилийг цөмрөн орж, зарим харуулуудыг түрэмгийлэн эзлэв.

Бат хаалга хавьд Японы түрэмгийлэгчид ба Өвөр монголын ард түмнээс урвагчдын эсрэг ард түмний бослого өрнөв. Уг бослогод нийгмийн дээд давхаргынхан ч бас оролцсон бөгөөд бослогыг Япончууд цэргийн хүчээр цуцлан дарсан юм.

1954.10.12 БНХАУ, ЗСБНХУ, БНМАУ гурван улсын Засгийн газраас Жинин-Улаанбаатарыг холбосон төмөр замаар шууд тээвэр хийх тухай хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлд төмөр замыг 1955 онд багтаан барьж, гурван улс хамтран тээвэр хийхийг шийдвэрлэсэн тухай өгүүлсэн байна. Төмөр замын урт нь 339км. 1952 оны есдүгээр сарын 15-ны өдөр  Хятад-Монгол-Зөвлөлт гурван улс төмөр зам тавих хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

1966.10.11 Соёлын тэргүүний ажилтны Улсын анхдугаар зөвлөгөөн болов.

1979.10.13 БНМАУ-Никарагуа улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1992.10.13 ӨМӨЗО-ны Эдийн засаг, гадаад худалдааны компанийн хариуцан барьсан Монголын шилэн мозайкны үйлдвэр ашиглалтад оров.

1996.10.12 Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр офицер ХАЧА-ийн дэргэдэх “Гэ Ян” гадаад хэлний дээд сургуульд суралцахаар очив. Энэ нь Хятад Улс анх удаагаа Монгол Улсын армиас гадаад оюутан хүлээн авч суралцуулж буй явдал ажээ.

2005.10.10 “Хэн Ёоу Юань Техникийн хөгжил” ХХК-ий Монгол Улс дахь жишиг барилгын ажил дуусч тууз хайчлах ёслол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дархан цаазат газар Нүхтэд зохиогдов.

2006.10.09 Хятадын цахилгаан сүлжээний компани улсын хөгжил болон өөрчлөлт шинэчлэлтийн зөвлөлийн сонинд өгсөн “Хятад-Монголын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагааны төсөл, улсын цахилгаан эрчим хүчний хөгжлийн хэтийн төлөвлөгөөний санамж”мэдээнд Хятад-Монголын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагааны төслийн гол хоёр зүйл Хятадын “Лу Нэн” групп Монгол Улсад байгуулах нүүрсний цахилгаан станцын суурь, цахилгаан сүлжээний компани том хэмжээний улс дамнасан цахилгаан дамжуулах төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. “Лу Нэн” групп Баян-овоо, Эрдэнэцогт, Цайдам-мөчир, Дэлгэрхаан зэрэг дөрвөн орд газрын уурхайн хайгуулын лиценз, олборлох эрх авч, төлөвлөгөө ёсоор Монгол Улсад дулааны цахилгаан станцын суурийг тавив. Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Вант улсад айлчлав.

2007.10.08 Богд хааны ордон музейн засварын ажил дуусч, хүлээн авах ёслол болов. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар зургаан сая юань хандивласныг Монгол Улсын соёлын өвийг хадгалах төсөлд зарцуулжээ.

2012.10.14 Фу Тянлэйво хүнд аж үйлдвэр 8000 ширхэг трактор болон 8000 иж бүрэн тариалангийн ажлын багаж хэрэгслийг албан ёсоор Монгол Улсад гардуулан өгч байгаа нь өнөөг хүртэл Хятадын тариалангийн тоног төхөөрөмжийн экспортын хамгийн том хөтөлбөр ажээ. Тоног төхөөрөмж гардуулан өгөх ёслолын ажиллагаа дууссаны дараа тус компани Монгол Улстай хөтөлбөрийн дагуу хоёр дахь удаагийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан ба төсөл дахь барааны үнэ 12 сая ам.доллар буюу 200 ширхэг трактор, комбайн багтав. 2012 оны хоёрдугаар сард Фу Тянлэйво хүн аж үйлдвэр Монгол Улсад том дугуйтай трактор худалдан авах төслийн тендерийн эрхийг нэг л удаагийн оролцоогоор авсан ажээ.

2013.10.12 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар АНУ-ын Азийн сангийн шагнал хүртэв.

2014.10.12 Монгол Улс-ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчиж эхлэв.

2014.10.14 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австри Улсад албан ёсны айлчлал хийв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж