Долоо хоногийн өрнийн зурхай 2018.X.8-2018.X.14

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.X.8-2018.X.14

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.X.8-2018.X.14

ХОНЬ

Хувь хүн болон мэргэжлийн хувьд өсөн дэвжих боломжтой долоо хоног. Ажил дээр хүлээж байснаас илүү амжилттай байж чадна. Өөртөө итгэлтэй, зоригтойгоор хөдлөх хэрэгтэй. Танд ирж буй боломжийг алдалгүй барьж авахыг хичээгээрэй. Ингэж чадвал ирэх таван жилийн амьдрал чинь өөрчлөгдөх боломжтой. Санхүүгийн байдал сайн байна. Харин эрүүл мэндэд бага зэргийн өвчин, шаналал ирнэ.

ҮХЭР

Таны гэр бүлийн амьдралд онцгой нөлөө үзүүлнэ. Гэртээ ажлаа хийх боломж гарч ирснээр та маш үр бүтээлтэй байх болно. Зарим бизнес эрхлэгчид алдагдалд орж болзошгүй. Санхүүгийн мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө аваарай. Стрессээс  болж ходоод гэдэс хямрах, нойргүйдэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Хосын харилцаанд үл итгэх хандлага үүсч, зөрчилдөх бололтой.

ХАМТАТГАХ

Ирээдүйд тань нөлөөлөх шийдвэр гаргах бололтой.  Таны эрч хүч урам зориг өссөнөөр танд ажил хэргээ амжуулахад хялбар байх болно. Хянуур, нямбай байсныхаа ачаар гэрээ хэлцэлд буй алдаатай зүйлийг илрүүлж, алдагдлаас сэргийлж чадна. Эс бөгөөс та том алдагдал хүлээх болно. Удаан хугацааны турш эв түнжин муутай байсан найз эсвэл хайрттайгаа учраа олох болно. Гэр бүлдээ илүү цаг зарцуулж, оюун санаагаа амраах хэрэгтэй.

МЭЛХИЙ

Шинэ ажил эхлэхэд тохиромжтой. Бодож явдаг зүйлээ хэрэгжүүлэх, төлөвлөгөө гаргахад таатай. Эмэгтэйчүүд эсрэг хүйстнийхээ анхаарлыг гойд татах болно. Хайр дурлалын шинэ адал явдал, шохоорхол таныг хүлээж байж болзошгүй. Харин эрэгтэйчүүд эрч хүчтэй, баяр баясгалантай байдал эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлийг сэргээнэ. Ажил хэрэг саад бэрхшээлгүй хэвийн үргэлжилнэ. Санхүүгийн байдал дунд зэрэг байх ба зайлсхийж болох зарлагаас татгалзаарай.

АРСЛАН

Бизнес хийж ашиг олох, зээл хүсэх, худалдаа наймаа хийхэд сайн. Хайр дурлал, дур тачаал өндөр байх болно. Ганц бие хүмүүс шаардлагад нь бүрэн нийцэх хүнтэй учрах бололтой. Энэ долоо хоногт барьж авсан ажлаа  бүрэн дуусгахад хүндрэлтэй байх болно. Төлж чадахаасаа хэтрүүлэн юм худалдаж авах хэрэггүй. Бизнесийн гэрээ хэлцэлд тааламжтай нөхцөл байдал бүрдүүлэхийг хичээгээрэй.

ОХИН

Амжилттай долоо хоног. Долоо хоногийн эхээр мөнгө санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Та нарын заримд тохиох гэнэтийн өөрчлөлт албан тушаал, зэрэг дэв ахихад тусална. Танилцсан хүнтэйгээ удаан хугацааны турш холбоотой байх болно. Хосуудын мөнгөний асуудал дээр санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.

ЖИНЛҮҮР

Амжилт бүтээлийн долоо хоног. Таны бүтээмж өндөр байх бөгөөд нэг дор олон ажлыг амжилттай гүйцэтгэнэ. Орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сайжирна. Хамтын амьдралд хөл тавьж буй шинэ хосууд сайхан мэдээ сонсоно. Эрүүл мэндийн байдал сайжирч, сэтгэл санаа тогтворжино. Гэр бүлдээ үнэнч байж, хөнгөмсөг явдлаас татгалзаарай. Эс бөгөөс хожим нэр хүндээ алдаж, гэр бүлээ бусниулж мэднэ.

ХИЛЭНЦЭТ

Долоо хоногийн эхээр санхүүгийн үйл хэрэгт  тооцоолоогүй алхам хийхээс зайлсхийгээрэй. Гэр бүлээрээ цагийг хамт өнгөрүүлэхийг хичээгээрэй. Амины болон албаны асуудлаа хольж хутгахгүй байх нь чухал. Амралтын өдрүүдэд найз нөхдийн хүрээнд уулзалт зохиоход таатай. Орлогоо нэмэгдүүлэх боломжийг битгий алдаарай. Ужиг, хууч өвчин сэдэрч магадгүй. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, ядаргаанаас сэргийлээрэй.

НУМ

Амьдралын чадвар, сексийн чадамж, сэтгэл татах чадвар өндөр байна. Эдгээр өдрүүдэд хосуудын харилцаа тааламжтай байх бол ганц бие хүмүүс тохирох нэгэнтэйгээ учрах боломжтой. Шинээр эхэлсэн ажил болон эрсдэлтэй салбарт явуулж байгаа үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн алдагдалд оруулах магадлал маш өндөр байна. Ажил хэрэгтээ хянамгай хандаж, алдаа гаргахаас болгоомжлоорой. Эрүүл мэндийн байдал сайжирч, өвчин хууч эдгэрнэ.

МАТАР

Мөнгө санхүүгийн байдал алгуур боловч мэдэгдэхүйц сайжрах бололтой. Шинэ ажлыг эхлүүлэх, төлөвлөгөө зохиоход бүтэмжтэй. Маргаантай асуудлыг зохицуулах болон шүүх цагдаатай холбоотой хэргийг шийдэхэд амжилт олох магадлалтай. Ажлын байраа солих, өөр албан тушаалд шилжин ажиллахад таатай байна. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд хэт хувиа бодсон хандлага гаргах нь зөрчил үүсгэж мэднэ.

ХУМХ

Хэцүү ажил хэрэг, хуулийн асуудал шийдэхэд маш тохиромжтой. Танд шударга, итгэлтэй найз нөхөд бий болно. Ажлаасаа баяр хөөр, таашаалыг мэдэрнэ, Тооцоолоогүй эх үүсвэрээс мөнгө орж ирж, орлого нэмэгдэнэ. Та хангалттай сайхан амьдарч байна. Ажлаа амжуул, үүнийхээ хажуугаар зугаацаж цэнгэ. Өөрийгөө хөгжүүлж, шинэ боломжийг эрэлхийлээрэй. Хосуудын харилцаанд тааламжтай уур амьсгал зонхилж, шат ахихад нөлөөлнө.

ЗАГАС

Таны бусдыг татах хувь хүний онцлог чанар илүү тод илрэх болно. Энэ үед хайраа хайж байгаа хүмүүст илүү боломж гарч ирнэ. Ажилд тань саад хүндрэл гарч болзошгүй. Бизнесийн чухал гэрээ хэлцлийг түр хойшлуулах хэрэгтэй. Ажлын хажуугаар мөнгө олж болох өөр эх сурвалж хайгаарай. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, их хэмжээний мөнгөн урсгал таныг чиглэх бололтой. Аливаа асуудлыг шийдвэрлэх чадвар өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж