Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах Хангай хотхонд зургаан автомашин хамарсан ноцтой осол гарчээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө /2018.10.06/ тус хотхоны зогсоолд байрлуулсан таван автомашиныг приус 30 маркийн автомашинаар мөргөсөн аж.
Осол гаргасан жолооч тус хотхоны оршин суугч бөгөөд тухайн үед согтуу байсан хэмээн мэдүүлжээ. Ослын улмаас зарим машины хөдөлгүүрийн эд анги эвдэрч, явган хүний зам руу гарсан байдалтай байжээ. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ