ОХУ-ын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов 27 дахь тулаандаа ялалт байгуулж, аваргын алтан бүсээ хадгалж үлдлээ. Харин Ирландын “сагсуу сармагчин” Конор МакГрегор жил гаруй хугацаанд эзгүй байсны эцэст UFC 229-д эргэн ирсэн ч тулааны дөрөвдүгээр үед боолтод орж ялагдал хүлээсэн байна. Тэдний тулаан Лас-Вегасын “T-Mobile Arena” цэнгэлдэхэд болсон юм.
Хабиб Нурмагомедов олны анхаарлыг татсан тулаанд ялалт байгуулсан боловч Конор МакГрегорын дасгалжуулагч руу дайрч үймээн дэгдээжээ. Улмаар рингний дотор болон гадна үймээн үүссэн байна. Үймээний үеэр нэгэн үзэгч ринг рүү нэвтэрч Конор МакГрегорыг цохисон хэрэг ч гарлаа.
Ийнхүү өдгөө 30 настай Конор МакГрегор 21 ялалт, дөрвөн ялагдалтай боллоо.
Эх сурвалж: Washington Post
Холбоотой мэдээ