Монгол төмс 600-1000 төгрөгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2018.10.07-нд нийтлэгдсэн

Монгол төмс 600-1000 төгрөгийн үнэтэй байна

Монгол төмс 600-1000 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ энэ долоо хоногт өмнөх долоо хоногоос 28 нэрийн барааны үнэ тогтвортой,  долоон нэрийн барааны үнэ буурсан, нэг нэрийн барааны үнэ өсчээ.

Тухайлбал,  “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Томоохон худалдааны төвүүд болох “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Барс” худалдааны төвд дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. Мөн “Бөмбөгөр”, “Оргил”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 600-1000 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1000 төгрөгөөр “Меркури зах” худалдаалж байна. Монгол лууван 800-1500 төгрөгийн хооронд үнэтэй байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж