Ибрагийн ганц гоол багаа хожилд хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

Ибрагийн ганц гоол багаа хожилд хүргэлээ

Францын лигийн цомын тэмцээний шөвгийн 4-ийн төлөөх тоглолтууд явагдаж байгаа билээ. Тэгвэл шөвгийн 4-т тоглох эхний хоёр багийн нэрс тодорхой боллоо.


Францын аварга шалгаруулах тэмцээний аварга "ПСЖ" клуб "Сент-Этьен" клубын "Жоффруа-Гишар" цэнгэлдэхэд зочлон тоглож, Швед довтлогч Златан Ибрахимовичын 71 дэх минутад оруулсан ганц гоолын ачаар тэмцээний шөвгийн 4-т үлдэж чадлаа.


Тэгвэл нөгөө талд "Бастия" клуб өөрсдийн "Стад Арман Сезари" цэнгэлдэхэд "Ренн" клубыг хүлээн авч тоглон, 3-1 харьцаатай буулгаж авсанаар дараагийн шатанд шалгарсан юм. Тоглолтын 12 дахь минутад Арман гоолдож, зочид тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч 46 дахь минутад Скиллачи тооны харьцааг тэнцүүлсэн бол 72 дахь минутад "Ренн" клубээс Данзе тооны харьцааг 2-1 харьцаатай болгосон.

Гэвч уг гоол нь өөрийн хаалганд туссанаар эсрэг багтаа маш том боломжийг бэлэглэсэн бөгөөд "Бастия" клубээс Сиссе 89 минутад нэгийг нэмсэнээр тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Ингэснээр "Бастия" клуб Францын лигийн цомын тэмцээний шөвгийн 4-т үлдэж чадлаа.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж