Ирэх сараас жолооч, явган зорчигч утас, чихэвч ашигласан тохиолдолд торгуулна | News.MN

Ирэх сараас жолооч, явган зорчигч утас, чихэвч ашигласан тохиолдолд торгуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.07-нд нийтлэгдсэн

Ирэх сараас жолооч, явган зорчигч утас, чихэвч ашигласан тохиолдолд торгуулна

Ирэх сараас жолооч, явган зорчигч утас, чихэвч ашигласан тохиолдолд торгуулна

Цагдаагийн байгууллагаас гаргасан дүн шинжилгээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар хүний амь нас хохирсон хэргийн 75 хувь, бэртсэн хүний 50 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгджээ.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, жолоочид хамарсан заалтуудад, утас ашиглахыг хориглосон байна. Учир нь утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцох үед жолоочийн анхаарал сулардаг. Иймд хөгжим, чихэвч ашиглахыг хориглож, зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм.

Мөн явган зорчигч замын зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хоригложээ. Хэрэв замын хөдөлгөөнд чихэвчтэй, скүүтэртэй оролцож байгаад автомашинд мөргүүлсэн тохиолдолд явган зорчигчийн буруу болохоор заасан байна. Үүнд тухайн жолоочийн хурд хэтрүүлж, согтуу байх нь хамаарахгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас анхааруулж буй юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-07 124.158.112.3

Хүн дайрчаад дэргэд нь чихэвч шидчээд чихэвчтэй явсан гээд бухахад ялгүй өнгөрөх нь ээ

Avatar

Zochin 2018-10-07 66.181.161.72

Chihevch zuusen garts deer yavaa huniig dairch bolno. Sogtuu baisan ch hariutslaga huleehgui gene- mundag huuli yum

Avatar

ЗЦГ хог юм даа 2018-10-07 103.26.192.42

ШИРЭНГИЙН ХУУЛЬ УУ? : Үүнд тухайн жолоочийн хурд хэтрүүлж, согтуу байх нь хамаарахгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас анхааруулж буй юм.

Avatar

Авлигаас өөр юм бодохоо больсон Ялзарсан Цагдаагийн алба 2018-10-07 202.70.44.46

Явган зорчигч гэдгийг огт мэдэхгүй, тийм амьд амьтан ч байдгийг огт мэддэггүй Замын араатанд Торгууль цуглуулах болохоор нь явган зорчигч хээргтэй болж.
Эмгэнэл. Замын цагдаа явган зорчигч гэж огт мэддэггүй юм. Тэд Явган зорчигч юм хэлэхээр өөдөөс нь хараадаг юм. Ийм Мануухай Автомат мөнгөний машин. Үнэн нь Энэ.

Avatar

Зочин 2018-10-07 78.156.32.233

зөвөө зөв

Avatar

чимгээ 2018-10-07 217.170.205.22

оккк

Avatar

Зочин 2018-10-07 162.243.229.141

болж ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж