Ирэх сараас жолооч, явган зорчигч утас, чихэвч ашигласан тохиолдолд торгуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.07-нд нийтлэгдсэн

Ирэх сараас жолооч, явган зорчигч утас, чихэвч ашигласан тохиолдолд торгуулна

Ирэх сараас жолооч, явган зорчигч утас, чихэвч ашигласан тохиолдолд торгуулна

Цагдаагийн байгууллагаас гаргасан дүн шинжилгээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар хүний амь нас хохирсон хэргийн 75 хувь, бэртсэн хүний 50 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгджээ.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, жолоочид хамарсан заалтуудад, утас ашиглахыг хориглосон байна. Учир нь утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцох үед жолоочийн анхаарал сулардаг. Иймд хөгжим, чихэвч ашиглахыг хориглож, зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм.

Мөн явган зорчигч замын зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хоригложээ. Хэрэв замын хөдөлгөөнд чихэвчтэй, скүүтэртэй оролцож байгаад автомашинд мөргүүлсэн тохиолдолд явган зорчигчийн буруу болохоор заасан байна. Үүнд тухайн жолоочийн хурд хэтрүүлж, согтуу байх нь хамаарахгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас анхааруулж буй юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж