АНУ-ын цагаар энэ сарын 6-нд Монголын цагаар энэ сарын 7-ны өглөөний 10:00 цагт холимог тулаан сонирхогчдын хувьд томоохон тоглолт эхэллээ. Ирландын “сагсуу сармагчин” Конор МакГрегор жил гаруй хугацаанд эзгүй байсны эцэст UFC 229-д эргэн ирэхдээ дэлхийн аваргын бүсийг эзэмшиж буй ОХУ-ын Хабиб Нурмагомедовтой хүч үзэхээр болсон юм. Тэдний тулаан Лас-Вегасын “T-Mobile Arena” цэнгэлдэхэд болж байна.
Өдгөө 30 настай Конор МакГрегор 21 ялалт, гурван ялагдалтай бол Хабиб Нурмагомедов нэг ч ялагдалгүй 26 ялсан амжилттай яваа.
Эх сурвалж: Telegraph