Хуурамч бичиг бүрдүүлж, виз хүссэн иргэдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.07-нд нийтлэгдсэн

Хуурамч бичиг бүрдүүлж, виз хүссэн иргэдийг шалгаж байна

Хуурамч бичиг бүрдүүлж, виз хүссэн иргэдийг шалгаж байна

БНСУ-ын Элчин сайдын яамнаас Цагдаагийн ерөнхий газарт хандажээ.  Учир нь,  Монгол Улсын иргэд БНСУ-ын виз хүсэхдээ төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэрэг мэдээллийг хуурамчаар үйлдэж байгаа тохиолдол гарсан тул шалгах хүсэлтийг тавьсан байна.

Тиймээс  Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. БНСУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллээр 805 иргэний материалын 50 хувийг нь шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Шалгалтын үр дүнд  долоон аж ахуй нэгж, 11 иргэн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Үүний дагуу яллагдагчаар татах саналыг харьяа прокурорын газарт гаргажээ.

Мөн БНСУ-ын визийг мэдүүлэх төлөөлөн гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй 10 Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагаар дамжуулан, тухайн байгууллагаас өгсөн зөвлөгөөний дагуу визний материалыг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж