Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг "Алдар" спорт хорооны зааланд өчигдөр зохион байгуулав. Учир нь, Бөхийн холбооныхны талцлаас болж барилдааныг “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах боломжгүй болсон билээ. Намрын барилдааныг Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Ц.Магалжав нар зохион байгуулсан байна. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 192 бөх зодоглосноос П.Бүрэнтөгс түрүүлжээ.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилийн намрын нээлтийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, цлсын харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх зодоглосноос залуу харцага О.Хангай найм даван түрүүлж байв.
Холбоотой мэдээ