Халтиргаанаас болж ноцтой осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.07-нд нийтлэгдсэн

Халтиргаанаас болж ноцтой осол гарчээ

Халтиргаанаас болж ноцтой осол гарчээ

Тээврийн цагдаагийн албанд 2018 оны аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 1416 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын 1017 дуудлага бүртгэгдэж, нийт таван хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарчээ. Осол, хэргийн улмаас 52 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс  бага насны  12 хүүхэд осолд өртсөн байна.

ТУХАЙЛБАЛ:

  • 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын асфальтан замд ипсум маркийн автомашин нь улсын дугааргүй МТЗ маркийн тракторын чиргүүлийн араас мөргөж, жолооч М амь насаа алджээ.
  • 2018 оны аравдугаар сарын 1-ны өдөр Хан-Уул дүүрэг Яармагийн зам, “Оргил” худалдааны төвийн урд замд Соната-7 маркийн автомашин явган зорчигч 62 настай Н-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногтой харьцуулан авч үзвэл нийт дуудлага мэдээлэл 3 хувиар буурсан бол гэмтсэн хүн, амь нас нь хохирсон хүний тоо 20 орчим хувиар нэмэгдсэн байна.

Мөн өнгөрсөн шөнө орсон цасны улмаас зам тээврийн осол гарсан цөөнгүй дуудлага замын цагдаагийн албанд иржээ. Тодруулбал, өнөөдөр /2018.10.07/ үүрээр Энхтайваны гүүрэн дээр гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Цас орж замд халтиргаа гулгаа үүснээс болж хурдаа тохируулж яваагүй жолооч нар ийнхүү мөргөлдсөн байна. Тиймээс цас орж гулгаа үүссэн ийм үед зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж