Ч.Хүрэлбаатар: Төгрөг юанийн эсрэг чангарсан

Хуучирсан мэдээ: 2018.10.07-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Төгрөг юанийн эсрэг чангарсан

Ч.Хүрэлбаатар: Төгрөг юанийн эсрэг чангарсан

Ам.долларын ханшийн эсрэг төгрөг таван хувиар унаад байгааг Сангийн сайд хэллээ. Гэхдээ  эдийн засагт өөдрөг төсөөлөл байгааг дуулгав.  Ирэх онд экспорт багагүй нэмэгдэж, төсвийн алдагдал нэлээд буурахаар, эдийн засгийн өсөлт сайжрах төлөв харагдаж байгааг Ч.Хүрэлбаатар сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон юм. Тэрбээр "2019 оны эдийн засгийн өсөлт найман хувьтай, төсвийн алдагдал багатай, экспорт нэлээд нэмэгдэхээр байна гэж харж байгаа.

Монгол төгрөг Хятадын юань, ОХУ рубль, Солонгосын вонийн эсрэг чангарсан. Гагцхүү долларын эсрэг тав орчим хувиар унасан. Ихэнх валютын эсрэг чангарчхаад долларын эсрэг төгрөг яагаад суларсан бэ гэхлээр худалдааны дайнтай холбоотой.

Дэлхийн 180-иад орны 85 хувийн ханш нь долларын эсрэг унасан.Тэгэхээр нэлэнхүйдээ валютын ханш савалгаанд орсон. Тогтворжиж тэнцвэрийн цэг рүү удахгүй очих байх. Энэ бол түр зуурын үзэгдэл болов уу гээд ирэх 2019 оны төсөвт валютын ханшийг 2530-аар тооцож суулгасан" гэв. Ирэх жил буюу 2019, 2020 онд Монгол улсын хувьд хүлээгдэж байгаа гадна болон дотоодын төлбөр, өр байхгүй гэнэ.  Гэхдээ 2019 онд авсан зээлийнхээ хүүд 865 тэрбум төгрөг төлөх тооцоо хийжээ.

Б.СОЛОНГО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж