Н.Алтанхуяг үндэсний үйлдвэрлэлээ дэмжив

Хуучирсан мэдээ: 2018.10.07-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг үндэсний үйлдвэрлэлээ дэмжив

Н.Алтанхуяг үндэсний үйлдвэрлэлээ дэмжив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ахлах зөвлөх Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.

“Могол ноос” ХХК нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.  Өнгөрсөн хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийг ашиглалтад оруулсан аж. Тус үйлдвэр сүүлийн үеийн 110 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй болж, жилд 30-50 мянган ширхэг зөөлөн оёмол үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Мөн 300-350 хүнийг ажлын байраар хангаж, нарийн ноосон утсаар “Могол” брендийн ноосон пальто үйлдвэрлэж байна.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин тус  үйлдвэрээс эхнэртэйгээ хамт ноосон пальто, ороолт авснаа экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг нүүр номдоо бичжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж