АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ням гаригт Хойд Солонгост айлчиллаа. Тэрбээр Пеньяныг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх АНУ болон Хойд Солонгосын хоорондох хоёр дахь удаагийн уулзалт хэлэлцээг удирдагч Ким Жон Унтай хийхээр айлчилж байна. Майк Помпео дөрөв дэх удаагаа Хойд Солонгост айлчилсан нь энэ. Айлчлалын өмнө тэрбээр хоёр орны хооронд итгэлцлийг бэхжүүлэхийг зорьж буйгаа мэдэгджээ. Түүнчлэн уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн уулзалтыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн зургадугаар сард Сингапурт түүхэн уулзалтыг хийсэн юм.
Тэрбээр Пеньянд ирэхийнхээ өмнө Токиод үдэлсэн ба цаашаа Өмнөд Солонгос, Хятадад айлчлах төлөвлөгөөтэй аж.
Эх сурвалж: Agence France-Presse