Засгийн газар өнгөрсөн Лхагва гаригт хуралдаж, "Эрдэнэс Тавантолгой" компанийн IPO-г Нью-Йоркийн болон Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулах асуудлыг хэлэлцсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлах үеэрээ Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцсан билээ. "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүхэнд эзэмшүүлэх шийдвэр 2010 онд гарч байсан билээ. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж эхлэх тухай төр, засгийн тогтоол, шийдвэрүүдтэй холбоотойгоор иргэдийн үнэт цаасны данс нээлгэх үйл ажиллагаа сүүлийн үед идэвхжиж байгаа юм. Тухайлбал, 2018 оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 данс нээгдэж байсан бол УИХ-аас улс төрийнх нь шийдвэрлэх эрхийг Засгийн газарт олгосноос хойш буюу наймдугаар сард 8902, есдүгээр сард 24682 данс тус тус нээгдсэн үзүүлэлттэй байна.
Тийимээс "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/109 тоот тушаалын дагуу үнэт цаасны дансны бүртгэлийг гүйцэтгэх Миллениум CSD системийг 2018 оны арваннэгдүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар боллоо
Холбоотой мэдээ