Хоёр аймаг, 5 суманд сонгууль болж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.07-нд нийтлэгдсэн

Хоёр аймаг, 5 суманд сонгууль болж байна

Хоёр аймаг, 5 суманд сонгууль болж байна

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр өнөөдөр хоёр аймаг, таван суманд нөхөн болон дахин сонгууль  явагдаж байгаа бөгөөд санал хураалт өглөөний 07.00 цагаас эхэллээ.Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг, 10 дугаар  сарын эхний Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан байдаг. Нөхөн болон дахин сонгуульд Монгол ардын нам болон Ардчилсан намаас  нийт 15 нэр дэвшигч өрсөлдөхөөр саналын хуудсанд бичигдсэн бол нийт 21007 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулах юм байна.

Нөхөн болон дахин сонгууль явуулж байгаа аймаг, сумдаас хамгийн их өрсөлдөөнтэй нь Сүхбаатар аймгийн ИТХ-ийн нөхөн сонгууль аж. Сонгууль болохоос өмнө нэр дэвшигчид мөнгө тараасан, хууль бус сурталчилгаа явуулсан гэх хэл аманд өртөөд байсан юм. Дашрамд дурдахад,  УИХ-ын тогтоолыг Цэцийн дунд суудлын хуралдаанаас түдгэлзүүлээгүй бол Хэнтийн 42 дугаар тойрогт өнөөдөр  нөхөн сонгууль явагдах байлаа. Уг нөхөн сонгуульд 13 нам өрсөлдөхөөр бичиг баримтаа СЕХ-нд хүргүүлээд байсан юм.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж